Монгол бичгээр "Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр" ном гарлаа
Монголын хувьцаа эзэмшигчдийн холбооны дэд тэргүүн Т.Молотов Монгол бичгээр “Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” хэмээх номоо гаргажээ.
“Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” ном
Ном гаргах болсон шалтгаанаа тэрээр “Монгол улсын ерөнхийлөгчөөс 2010 онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гарч, 2011 оны 7-р сараас эхлэн мөрдөж эхэлсэн.
Мөн монгол бичгийг төрийн бичиг болгохоор олон санал хүсэлтүүд яригдаж байгаа.
Иргэний хувьд Монгол бичгийг ашиглахыг дэмжиж хэргэлгээг өргөтгөх нийтийн хүртээл болгох үүднээс Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн лавлах бичсэнийг түшиглэн нийтийн хүртээл болгох үүднээс энэхүү хөтөлбөрийг монгол бичгээр эмхтгэн хэвлүүлж түгээхийг хүссэн юм” хэмээн ярилаа.