“Дотоод аудит” гарын авлага ном гарлаа
“Дотоод аудит” гарын авлага ном
2013.10.31

“Дотоод аудит” гарын авлага ном гарлаа

Монголын Дотоод Аудиторуудын Институтын ерөнхийлөгч  Л. Отгонбаярын “Дотоод аудит” гарын авлага шинэ ном хэвлэгдэн худалдаанд гарахад бэлэн боллоо.

Уг номонд дотоод аудиттай холбоотой манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг багтаасны зэрэгцээ аж ахуйн нэгж, байгууллага дахь дотоод аудитын нэгжийн журмын төслийг салбар чиглэл тус бүрээр боловсруулан тусгасан байна.

Түүнчлэн дотоод аудиттай холбоотой сургалтын материалуудыг оруулж өгсөн байна. 

Үүнд дотоод хяналт,  дотоод аудит ба хөндлөнгийн аудит, зохистой хяналтын тогтолцоо ба дотоод аудитын функцийн ач холбогдол, эрсдлийн удирдлагын засаглал, банкны дотоод аудит зэрэг 11 сургалтын материалыг оруулжээ.