«Монгол газар»-ыг шалгах хэрэгтэй гэв
УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсгийнхэн ажлаа эхлээд сар гаруй болж байгаа бөгөөд энэ хүрээнд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү алтны уурхайнуудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Монгол газар” компани бичиг баримт хуурамчаар үйлдэж, нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлосон нь тогтоогджээ.
Тиймээс тус компанийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай О.Баасанхүү гишүүн мэдээлж, “Монгол газар” компанийн хувьд Байгаль орчны яамнаас нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөөг батлуулсан хэрнээ хажуугаар нь алт олборлож байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж, тогтоох хэрэгтэй” хэмээлээ.