2013.10.01

Ахмад настнуудын эрхийн асуудал орхигдож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ  хүрээнд Баянгол дүүрэг ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тус арга хэмжээнд оролцож төрөөс ахмад настан руу чиглэсэн ямар ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Ахмад настны хувьд тэтгэвэрт гарсан цагаас эхлэн нийгэмд гадуурхагдах нөхцөл байдал руу орж эхэлдэг. Ахмад настан руу ханддаг нийгмийн хандлага эрс багасдаг. Үүнээс болоод ахмадууд маш их сэтгэлээр унаж, стресст ордог ч түүнийгээ ил тод хэлээд байдаггүй.

Ахмадууд сэтгэлээр унаж, стресст ордог ч түүнийгээ ил тод хэлээд байдаггүй.

Бид өнөөдөр ямар асуудлыг харж байна гэхээр нэг талдаа ахмад хөгжлийн асуудлын хүрээнд ахмадын эрхийн асуудлыг авч үзье. Нөгөө талдаа ахмадуудыг тэтгэвэрт гарсан л бол боллоо гээд хаядаг. Тэгвэл үгүй. Насан туршийн боловсролын асуудал бий гэлээ.

Баянгол дүүргийн хувьд 20 орчим мянган ахмад настнуудтай байна. Ахмад настнуудын хөгжлийн асуудлыг дүүргийн хэмжээнд шийдвэрлэх үүднээс тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гэдгийг энэ үеэр хэлж байлаа.