Г.Маналжав: Сум, багийн удирдлагын бие даасан байдал нэн чухал
Монголын Нутгийн удирдлагын холбооны дэд Тэргүүн Г.Маналжав
2013.10.01

Г.Маналжав: Сум, багийн удирдлагын бие даасан байдал нэн чухал

Монголын Нутгийн удирдлагын холбооны дэд Тэргүүн Г.Маналжавтай орон нутгийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар ярилцлаа. Тус холбоо нь “Хөгжил орон нутгаас эхлэнэ” гэсэн уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

-Хөдөө орон нутагт залуучууд тогтвортой амьдарч чадахгүй, сүүлийн 20 жил Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл хөвөрлөө. Яагаад ингээд байна вэ?

-Хүн ам нийслэл рүү тэмүүлээд байгаагын гол шалтгаан нь орон нутгийн хөгжлийн хоцрогдол юм. Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөлтэй, өөрөө бизнес хийж түүнийгээ борлуулах зах зээлтэй  гэх мэтийн нөхцөлүүд бүрдчихсэн бол хэн ч төрж өссөн нутаг орноо хаяаад наашаа зүтгээд байхгүй шүү дээ. Даанч өнөөдөр орон нутагт тийм хөгжил алга. Төрийн бодлого зөвхөн Улаанбаатарт төвлөрөх биш Орон нутаг руугаа чиглэх ёстой. Орон нутаг гэхээр аймгаасаа илүүтэй сум, баг руу хөгжлийн бодлого чиглэх хэрэгтэй байна.

-Тэдэн рүү чиглэсэн ямар бодлого  хэрэгтэй байна вэ?

-Сум, багын удирдлагыг бэхжүүлэх хэрэгтэй. Удирдлагыг бэхжүүлэхийг тулд нэгдүгээрт, эрх зүйн орчныг сайжруулах. Өнөөдөр төр бүхнийг мэднэ гэсэн социализмын үеийн ойлголт арилаагүй байна. Орон нутаг ч төрийг хархаас өөр аргагүй нөхцөл байдалтай  байна.

Хоёрдугаарт, Сумын удирдлага, иргэдийг сургах, чадваржуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэдээ бид оюунлаг болгомоор байна. Наад захын хуулийн мэдлэг, эрх үүргээ мэддэг, сумын удирдлагад шаардлага тавих чадвартай байх хэрэгтэй.

Гуравдугаарт, орон нутгийн хөгжлийг  хангахын тулд хүн ажиллах, бизнес эрхлэх нөхцлийг нь хангаад өгөчих хэрэгтэй байна. ЖДҮ-үүдийг дэмжих нь нэн чухал. Тухайлбал орон нутагт үйлдвэр босговол эхний 5 жил 100 хувь татвараас чөлөөлчихөж яагаад болохгүй гэж, Мөн хоршоодыг татвараас чөлөөлөх хэрэгтэй шүү дээ.

-Орон нутаг төрийг хараад суухаас өөр аргагүй байдалд байна гэж та хэллээ. Энэ байдлаас бид хэрхэн салах ёстой юм бэ?

-Би жишээ дээр яръя л даа. Сумын сургуулийн сандал, ширээ, барилга, байшин бүгд аймгийн дансанд байдаг. Гэтэл сургуульд ажиллаж байгаа багш нар мөн адил бүгд төрийн алба хаагчид болдог. Цалинг нь дээрээс өгдөг, захирлыг нь дээрээс нь томилно, багш  нарыг нь дээрээс сургана гээд бүгд төрд “дүүжлээстэй”. Нөгөө сургуулийн төсөв нь Боловсролыг 

Завхан аймгийн Баянтэс сум.

сайдын багцад. Орон нутаг энэ жил манайд юу хувиарлагдаж ирэх юм болдоо гээд дээшээ хараад сууж байдаг. Сумын удирдлага сургуулийнхаа юу нь  ч мэдэх эрхгүй. Сургуулийн дээвэр салхинд хуурахад  сум ямар ч мэдэл, хөрөнгө байхгүй аймаг руугаа хараад суучихдаг. Энэ байдал орон нутгийн бүх салбарт адил. Өөрөөр хэлбэл орон нутаг өөрөө сэтгэж бодож, олж, хариуцаж ажиллах тэр бүх боломжийг хумиад дандаа бэлэнчлэх буруу гажгыг төр өөрөө бий болгоод байна.

“Даахгүй нохой булуу хураана” гэгчээр манай төр хамаг зүйлийг өөр дээрээ хэт төвлөрүүлсэнээс орон нутгийн бие даасан чадвар байхгүй болоод байгаа юм. Энэ чадвар алдагдсан учраас иргэд нь тэнд амьдрах боломжгүй болоод хаана мөнгө олох, амьдрах боломжтой газар байна тийшээ тэмүүлж сумдууд эзгүйрч байна.

- Энэ оноос төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж эхлэлээ шүү дээ. Орон нутгийг хөгжүүлэх сан байгуулаад?

-Энэ маш зөв хууль. Энэ хуульд хоёр мундаг заалт бий. Нэгдүгээрт нь төсөв бол иргэдийн оролцоогоор хэлэлцүүлэгдэж, зарцуулагддаг шууд ардчиллын хэлбэртэй болсон. Хоёрдугаарт нь орон нутгийн хөгжлийн сан нээж өгсөн нь сайшаалтай.

Гэхдээ энд бэрхшээл байгаа Засгийн газар төсөв шийдээд өгөхөөр Сангийн яам нэг журам гаргадаг. Ийм ийм зүйл санхүүжүүлж болохгүй гээд. Тэгээд нөгөө сум нь иргэдээс санал аваад нэг ажил хийх гэхээр орон нутаг нь энэ болохгүй ээ журам зөрчих гээд байна гэдэг.  Яамд бол хөрөнгө оруулалтын бодлогоо хариуцдаг байх хэрэгтэй. Харин төсөв буюу урсгал зардлыг орон нутагт нь бүрэн өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөрТөсвийг  УИХ батлаж Засгийн газарт өгөөд, Засгийн газраас сайдад, Сайдаас аймгийн засагт даргад, аймгийн засаг дарга сумын засаг даргад, тэгээд дээрээс нь ИТХ хуралдаж батлаад за тэгээд сумын сургуульд очно гээд асар олон шат дамжлага дамжиж ирдэг.

-Төрөөс “Шинэ сум” гээд төсөл хэрэгжүүлж байна. Энэ  сумдад хөгжих боломжийг бага ч гэсэн олгох байх?

-Тийм. Үүнийг би маш сайн эхлэл гэж үзэж байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ сумын төвийн хэд хэдэн зураглал гаргаад, үүнийгээ ил тод зарлах  хэрэгтэй. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яам 5 мянга, 10 мянга хүртэлх хүн амтай сумын төв ийм байх юм, дулаан цахилгаан, хог хаягдлыг нь ингэж ингэж шийднэ, гудамж талбай,

Шинэчлэлийн Засгийн газрынхан нийслэлд “Гудамж”, орон нутагт “Сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. “Амьжиргааг дэмжих зээл” буюу хүүгүй зээлийг нэг хүний 10.000 төгрөгөөр бодож 5000 хүнтэй суманд 50 сая төгрөг өгч зээлийн сан бүрдүүлэх аж.

үйлчилгээ нь ийм байна гэх мэтээр стандарт тогтоогоод өгөх хэрэгтэй. Тэгээд  сум орлогоо , төсвөө өөрөө мэд гээд бүх зүйлийг нь өөрсдөд нь өгчих л дөө.

-Олон хүн босоо удирдлагын тогтолцоо хөгжлийн тушаа болж байна гэдгийг ярьдаг. Тэгээд яагаад засаж болдоггүй юм бэ?

-Энэ бол засаг эрх мэдлийг атгаж байх сонирхолтой холбоотой. Эрх мэдлийг гартаа авсан хүн өөрөө бүхнийг мэддэг, шийддэг байх сонирхолтой байдагтай.  Орон нутагт Засгийн газрын төлөөний түшмэдүүд л ажиллаж байна. Орон нутгийн өөрийнхөн бие даасан ажлын алба гэж алга байна шүү дээ.

Уг нь бид Үндсэн хуульд “нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн  асуудлыг биеэ даан хэлэлцэж байна” гээд тунхаглачихсан шүү дээ.

Ярилцсанд баярлалаа