“Ард түмэн та-Хаан” форум орон нутагт үргэлжилж байна
“Ард түмэн Та-Хаан” форум хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2013.09.25

“Ард түмэн та-Хаан” форум орон нутагт үргэлжилж байна

Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцлагатай иргэн, үйлчлэгч төрийг бий болгох зорилго бүхий “Ард түмэн Та-Хаан” форум хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг форумд аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Хасархүү, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний аймгийн Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа,

гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Д.Хадбаатар, Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга М.Өлзийтөмөр, Худалдан авах ажиллагааны албаны дарга Ч.Ганбат болон холбогдох агентлагийн удирдлагууд болон нийт 428 иргэн хамрагдсан байна.

Уг форумд холбогдох агентлагийн удирдлагууд болон нийт 428 иргэн хамрагджээ.

Уг форумаар тус газраас хийгдэж буй хяналт шалгалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар тус газрын дарга болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний аймгийн Онцгой байдлын хэлтэс,

Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны удирдлагууд үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлж буй ажлын тайлагнал, өөрийн байгууллагын онцлогийн талаар илтгэл тавьж оролцжээ.

Мөн иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран шууд нэвтрүүлэг, хэлэлцүүлгийг зохион явуулсан байна.