“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганы үеэр
2013.09.26

Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” чуулган болно

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн яамнаас 2013 оны 9-р сарын 23- 27-ны өдрүүдэд Хөдөлмөрийн салбарын долоо хоног зохион байгуулж байна.  Арга хэмжээний хүрээнд:

9-р сарын 25-ны өдөр

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” хэрхэн бэлтгэгдэж байгаа талаар танилцлаа

“Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар–Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид Монголд анх удаа “World skills international”тэмцээний шалгуураар мэргэжлийн 4 төрөлд өрсөлдөх юм. Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ур чадвар шаардсан шоу үзүүлбэр үзүүлж сонирхуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдөрт МУ-н Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцоно.

Өнгөрөгч даваа гараг буюу 9-р сарын 26-нд

Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачдын санал бодлыг хэлэлцүүллээ.

Хурлаар хэлэлцүүлсэн бүтээлүүдээс “Монгол улс дахь ажилгүйдлийн шалтгаан, үр дагавар болон ажилгүйдлийг бууруулах боломж” илтгэлээр С.Цолмон, “Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох боломж арга зам” илтгэлээр Н.Аюуш, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах нөхцөл, боломж” илтгэлээр С.Тулга нар тэргүүлж, “Аутсорсинг хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх боломж” илтгэлээр С.Эрдэнэбат, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах боломж” илтгэлээр П.Гандолгор нар удаалсан юм.

Мөн уралдаанд оролцогчдыг 2013 оны 9 дүгээр сарын 27-нд Төрийн ордонд болох “Ажилтай Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганд урилгаар оролцуулах юм.

9-р сарын 27-нд

Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган зохион байгуулагдаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм.