Санхүүгийн зохицуулах хороо
2013.09.24

Үнэт цаасны төлбөр тооцооны системийн талаархи хэлэлцүүлэг болж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 9-р сарын 23,24-ний өдрүүдэд “Үнэт цаасны төлбөр тооцооны системийн эрсдэлийн удирдлага, олон улсын санхүүгийн зах зээл дэх кастодианы үйл ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Япон, Солонгос, Хонконг, Английн зохицуулагч байгууллагуудын төлөөлөгч нар оролцож байгаа юм. Үнэт цаасны төлбөр тооцооны системийн талаарх хэлэлцүүлэг Монгол Улсад анх удаагаа болж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын үнэт цаасны төлбөр тооцооны тогтолцооны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зөвлөмж гарах аж.

Үнэт цаасны төлбөр тооцооны системийн талаарх хэлэлцүүлэг Монгол Улсад анх удаагаа болж байгаа.

Энэ нь Монгол Улсын Их Хурлаас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн баталсантай холбогдуулан цаг үеэ олсон, ач холбогдлоороо онцлогтой билээ.

Хэлэлцүүлэгт оролцох Японы Санхүүгийн Зах Зээлийн Газар, Япон улсын Санхүүгийн Үйлчилгээний Агентлагийн дарга Шожи Фурукава Япон улсын үнэт цаасны төлбөр тооцооны системийн (Түүхэн болон өнөөгийн байдал, хуулийн зохицуулалт, олон улсын туршлага,

ирээдүйн хандлага) талаар илтгэл тавих бол, Солонгос, Англи, Хонг Конг зэрэг Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орны зохицуулагч байгууллагын дарга, мэргэжилтнүүд өөрсдийн улс орныхоо туршлагаас хуваалцаж байна.