Ерөнхий сайдад бизнесийн байгууллагын төлөөлөгчид бараалхав
Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Японы томоохон хөрөнгө оруулагч компанийн эзэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Монголд уул уурхайн дэд бүтэц хөгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой гэдэгт талууд санал нэг байв.
Монголд уул уурхайн дэд бүтэц хөгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой гэдэгт талууд санал нэг байв.
Японы хувийн хэвшлийнхэн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсний дотор “Сүмитоми” компанийн ерөнхийлөгч Оомори, “Мицүбиши” компанийн захирал К.Кобаяши, “Мицүи Сүмитомо” санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Мията нар хамтын ажиллагааны албан ёсны хүсэлт тавьсан юм.
Японы хөрөнгө оруулагчдын дийлэнх хувийг жижиг компани, хувийн хөрөнгө оруулагчид бүрдүүлж байна. Үүнээс уул уурхайн төсөлд Мицүй, Мицүбиши, Сүмитомо, Иточү, Марубэни компаниуд хамтран ажиллах санал тавьж байгааг Японы Засгийн газар дэмжиж байгаа аж.