Парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Б.Ибүки, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нарт бараалхлаа.
2013.09.13

Парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Б.Ибүки, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нарт бараалхлаа.

Уулзалтад Монголын талаас Элчин сайд С.Хүрэлбаатар, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцсон бол Японы талаас Танхимын дэд дарга Х.Акамацү, Дэгийн хорооны дарга Ц.Такаги, Гадаад бодлогын хорооны дарга К.Кавай, Япон-Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяши, Танхимын дэд дарга А.Кошииши, Дэгийн хорооны дарга М.Иваки, Танхимын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга М.Хашимото, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ханатани нар оролцлоо.      

Япон бол Үндсэн хуульт, эзэн хаант улс. Парламентын хоёр танхимтай бөгөөд Төлөөлөгчдийн танхим нь 480, Зөвлөхүүдийн дээд танхим нь 242 гишүүнтэй.

 Япон бол Үндсэн хуульт, эзэн хаант улс. Парламентын хоёр танхимтай бөгөөд Төлөөлөгчдийн танхим нь 480, Зөвлөхүүдийн дээд танхим нь 242 гишүүнтэй. Монгол-Японы парламент хооронд харилцаа тогтоосноос, тодруулбал 1974 оноос хойш хоёр талд парламентын найрамдлын бүлгүүд идэвхтэй ажиллаж байгаа ба төлөөлөгчдөө жил бүр харилцан айлчлуулдаг болжээ. Хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 25-нд Японы найрамдлын бүлгийн гишүүд манай улсад зочлон очсон байна.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй явуулахад төрийн эрх баригч хууль тогтоох байгууллагын хувиар дэмжлэг үзүүлнэ гэдгээ Япон улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын тэргүүнтэй уулзах үеэрээ нотлон илэрхийллээ.