Ц.Элбэгдорж АНУ-д айлчилна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдөрж ирэх сарын 22-ноос эхлэн тав хоногийн хугацаагаар АНУ-д албан айлчлал хийхээр болжээ.
2013.08.30

Ц.Элбэгдорж АНУ-д айлчилна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдөрж ирэх сарын 22-ноос эхлэн тав хоногийн хугацаагаар АНУ-д албан айлчлал хийхээр болжээ. Айлчлалын гол зорилго нь НҮБ-ын хуралд оролцож Монголын хүний эрх ямар төвшинд байгааг олон орны өмнө илтгэх юм байна. Түүнийг дагалдан хүний эрхийн төлөөх төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид явах гэнэ. Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал ирэх сарын 11-14-нд үргэлжилнэ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.