Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.08.27

Цагаан хаалгыг нураах, шилжүүлэхээ шийдээгүй байна

Улаанбаатар хотын үүх түүхийг харуулсан гэж хэлж болох нисэхийн цагаан хаалгыг нураах асуудлыг нийслэлийн удирдлагууд ярьж эхэлсэн.

Учир нь цагаан хаалгыг дааран авто зам барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Одоо байгаа авто зам нь цагаан хаалгыг дайруулан гарсан тул өргөтгөх боломжгүй байгаа юм. Тиймээс цагаан хаалгыг нураах, эсвэл шилжүүлэх шаардлагатай байгаа ч өнөөдрийг хүртэл хэрхэн шийдэхээ хотын удирдлага гаргаагүй байна.