2013.08.15

С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 12:00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд “Рио-Тинто”-гоос гаргасан мэдэгдэлтэй холбогдон үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Тэрбээр “Рио-Тинто” компани Оюутолгойн далд уурхайг яагаад зогсоох болсон шалтгааныг баримт, нотолгоон дээр тулгуурлан мэдээлэх юм байна.