Д.Ганхуяг: Улс төр мөнгө хоёрыг салгах нь чухал байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн намрын ээлжит чуулганаар баталж амжсангүй. Намын бүлгүүд тогтолцоон дээрээ тохиролцсон гэж байгаа ч санал зөрөлдсөн асуудлууд бий. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсэг ажиллаж байна. Гэвч зөвхөн сонгуулийн тогтолцоо л яриад байна.Үүнийг шийдэж болно. Гэтэл зарчмын шинж чанартай асуудлууд бий. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн албан тушаалтны ёс зүйн дүрэм гэсэн хуулиудыг багцаар нь шинэчлэх шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Гэвч энэ шинэчлэлийг хийхдээ зөвхөн сонгогдох, нэр дэвших асуудлаа л яриад байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад сонгуулийн хуулийн аливаа шинэтгэлийг олонх буюу ард түмнээсээ санал, асуулга авсан судалгаан дээр үндэслэж хийдэг. Мэдээж хөндлөнгийн мэргэжлийн хараат бус байгууллагаар судалгаа хийлгэж, тогтолцоогоо оновчтой болгоод түүн дээрээ асуулга явуулж шийддэг зарчим бий. Тиймээс энэ чиглэл рүү явуулах нь зүйтэй гэсэн саналтай байдаг. Миний харснаар Германы төрийн бус байгууллага, Соросын сан зэрэг байгууллагууд манай таван удаагийн сонгуулийн үр дүн, явцад судалгаа хийсэн байдаг. Эдгээр байгууллага Монгол Улсад холимог тогтолцоо зохистой юм гэсэн шийдвэр гаргасан материал танилцуулж байсан. Ардчилсан намын бүлэг, намынхаа ҮЗХ дээр холимог тогтолцоог дэмжсэн хувилбар гаргасан нь хэвээр байгаа. Гэхдээ сонгуулийн тухай хуулин дээр ажиллаж байгаа хоёр намын бүлгийн удирдлага орсон ажлын хэсгийнхэн сонгуулийн хууль өргөн барихдаа шал өөр хуулийн төсөл өргөн барьсан. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд болон миний бие орсон ажлын хэсгийнхэн дундын буюу холимог тогтолцоог сонгож, авах боломжит хувилбарыг өргөн барьсан. Иймэрхүү л нөхцөл байдалтай байна. Хаврын чуулган эхлэнгүүт сонгуулийн хуулиа ярилцах байх. Хэрвээ ингэхгүй бол сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилдөг, тэр нь олигтой болдоггүй байдал хэвээр байсаар л байх болно.
-Та яриандаа зөвхөн тогтолцоояриад байгааг шүүмжилжбайна. Сонгуулийн хуулиаршийдвэрлэж болох бусадчухал асуудлын талаарярихгүй юу?
-Тогтолцооноос илүү маш чухал асуудал бий. Миний хувьд хоёр үндсэн асуудал бий гэж үздэг. Нэгдүгээрт, иргэдийн бүртгэлээ их оновчтой болгох шаардлагатай. Хоёрдугаарт, улс төр мөнгө хоёрыг ялгаж салгах асуудал байна. Энэ нь магадгүй нэгдүгээрт шийдвэрлэх асуудал ч байж болох юм. Манайд мөнгөтэй холбоотой аливаа зүйлийг зохицуулах эрх зүйн орчин их дутмаг байна. Хэрэв энэ асуудлыг ил тод шийддэг болбол улс төрд орж байгаа мөнгөний урсгал дагаад ил тод болж, хариуцлага чангарах болно. Манай улс их улс төржсөн орон. Асар их мөнгө зарцуулсан үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн нам нь баялаг бүтээдэггүй. Гол нь тэр их мөнгө хаанаас гараад байгаа нь ил тод бус. Хэрвээ Монгол Улсаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй байдаг бол улс төрийг дагасан мөнгийг тодорхой болгох хэрэгтэй. Ашигт малтмалын баялгаас хууль бусаар түрүүлж хувь хүртэгсэд эсвэл татвар төлөгчдийн мөнгийг замбараагүй зарцуулж байгаа хүмүүс л тэр их мөнгийг гаргадаг гэж ойлгодог. Хэрвээ энэ асуудлыг ил тод болгохгүй бол цаашид улс төрийн шинэчлэл, төлөвшил, сайн улс төрч гэж яриад хэрэггүй.
-Улс төрийн намын тухайхууль, УИХ-ын гишүүдийнёс зүйн дүрмийн тухай зэрэгбагц хуульдаа өөрчлөлторуулах шаардлагатайг тахэлсэн. Эдгээр хуульд улстөрийн намын санхүүжилтийн асуудлыгтодорхой хэмжээгээрзохицуулсан байдаг. Харинхууль хэрэгжихгүйгээс асуудал үүсээд байна уу?
-Улс төрийн намын тухай хууль 2006 онд батлагдсан юм. Ажлын хэсгийг нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ахалж, бүрэлдэхүүнд нь миний бие ажиллаж байсан. Улс төрийн намууд төрөөс дэмжлэг авч, хууль ёсны хүрээнд авсан хандив татвараараа үйл ажиллагаа явуулж, тайлангаа ил тод болгохыг хуульчилж өгсөн. Гэвч өнөөдөр тайланд хяналт тавих асуудлыг үндсэндээ орхисон. Сонгуулийн мөнгө, улс төрийн намын санхүүжилт, төрөөс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгтэй холбоотой бүх зүйлийг улс төрийн намын санхүүжилтийн тухай, улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэсэн хуулиудаар зохицуулдаг. Гэвч энэ асуудлыг ярихгүй байна. Манай улс баялаг ихтэй орон. Үүнийг дагаад асар их хөрөнгө орж ирнэ. Мэдээж дагаад хариуцлага хяналтыг өндөрсгөх хэрэгтэй. Хамгийн гол нь улс төрийн нам, улстөрчдийг дагасан авилга, мөнгөний асуудлыг тодорхой болгох учиртай.
- Өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Энэ нь улс төрийн нам, улстөрчдийг тойрсон мөнгөний асуудлыг тодорхой хэмжээгээр ил тод болгохыг эрмэлзсэн хуулийн зохицуулалт гэж ойлгодог. Та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Авилгатай тэмцэх хуулийн дагуу жил бүр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Гэхдээ энэ нь өрөөсгөл. Тухайлбал, албан бус мэдээгээр бол хууль бусаар их хэмжээний хөрөнгө олсон хүмүүс бий.Тэгсэн мөртлөө хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахаар тэр мөнгө нь байдаггүй. Учир нь хууль бусаар олсон хөрөнгөө ax дүү хамаатан садангийнхаа нэр дээр бүртгүүлсэн байдаг. Хууль дээдлэх, хэрэгжүүлэх, шударга ёсыг сахих нь хамгийн том хүчин зүйл. Өөрөөр "хэлбэл, эдгээр нь бүх юмны суурь
болдог. Ер нь эв нэгдэл бол шударга ёс байгаа газар л байдаг. Тиймээс ил тод байдлыг эрхэмлэх нь чухал асуудал гэдгийг дахин хэлье.
-Сонгуулийн тухай хуульд улс төрийн намуудын мөнгөн амлалтыг хориглосон заалт оруулж байгаа. Энэ нь улс төрийн нам, улс төрчдийгтойрсон мөнгөтэй шууд холбоотой нэг асуудал гэж ойлгодог. Та энэ талаар юу хэлэх вэ?
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өргөн барихад сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гээд мөнгөн амлалттай холбоотой зүйлийг оруулсан ч хэлэлцүүлгийг хойшлуулсан. Гэхдээ сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр дахин энэ асуудлыг хэлэлцэх юм. Амлалт нь нэг ёсондоо сонгогчдыг авилгадаж байгаа хэрэг юм. Тиймээс улс төрийн нам, улс төрчдийг тойрсон мөнгө, сонгуульд зарцуулж байгаа мөнгөний үүсвэрийг ил болгох учиртай тул эрх зүйг зохицуулалтыг бий болгох хэрэгтэй. Улс төр мөнгө хоёрыг ялгана гэдэг нь ил тодтой л шууд холбоотой.
-Та улс төр, мөнгө хоёрыгялгаж салгахыг зорьсонзаалтууд тусгасан багцхуулиудыг нэрлэсэн. Тэрхүүхэрэгждэггүй хуулиудад улстөрийн нам, улстөрчдийгтойрсон мөнгөний асуудлыгхэрхэн зохицуулсан байдгийгтайлбарлаж өгөхгүй юу?
-Нэгдүгээрт, тухайлбал төрөөс 2000 оноос хойш сая, арван сая төгрөг өглөө гэдэг. Үүнийг парламентад авсан суудлаар нь санхүүжүүлдэг. Нөгөө талаас сонгуульд авсан саналаар нь нэг хүний саналыг мянган төгрөгөөр тооцож, санхүүжүүлж байна. Энэ,нь парламентын засаглалтай орнуудад байдаг нийтлэг жишиг. Хоёрдугаарт, нэгж ахуйн нэгжээс, нэг хүнээс авах хандивын мөнгийг тогтоож өгсөн байдаг.Өнөөдөр дэлхий нийтийн хандлагыг харахад хандивын мөнгөн дээр улс төрийн нэг л, улс төрчдийн санхүүжилт тогтож байна. Харин санхүүжилтийг авснаараа хариуцлагатай байх нь чухал. Улс төрийн намын мөрийн хөтөлбөрөөр дамжиж, улс орныг хөгжүүлэх бодлого тодорхойлогдож байна. Тиймээс энэ асуудалдаа л хариуцлагатай байхыг хэлээд байгаа юм. Гэтэл өнөөдөр бид сонгуулийн тогтолцоогоо л яриад байдаг. Гэтэл сонгуулийн тогтолцоогоо ч шийдсэн юмгүй. Ний нуугүй хэлэхэд маш хариуцлагагүй ажиллаж байна. Ер нь улс төрийн нам, улс төрчдийн өнөөдөр тулгараад байгаа гол үүрэг бол улс төр түүнийг тойрсон мөнгийг ил тод болгох асуудал юм.Өвөг дээдсээс маань үлдээсэн баялаг байгаа учраас Монгол Улс дэлхий нийтийн анхааралд орж байна.Мэдээж ардчиллын зарчмаар явж байгаагийн хувьд бусадтай зэрэгцэж яваа нь тодорхой юм. Миний сэтгэлд бодогдож явдаг хэдэн зүйл байдаг. Монгол хүн дандаа л эх орноо муулж явдаг байж болохгүй, баталсан хуулиа хэрэгжүүлдэг байх учиртай, өөрсдөө буруутай мөртлөө хөршүүдээ муулдаг. Үүнийгээ л болих хэрэгтэй гэж бодож явдаг. Өнөөдөр манай нам дүрмийн шинэчлэлт гэж ярьж байна. Ардчилсан намын дүрмийн шинэчлэлт нь Монгол Улсын шинэчлэлтэй гарцаагүй холбоотой.Энэ шинэчлэлдээ сонгуулийг шударга явуулах, улс торд байгаа мөнгөтэй холбоотой асуудлыг, ил тод болгохыг тусгах хэрэгтэй.
-Монгол хүн бүр байгалийнбаялгаас хүртэх боломж ярьжэхэлсэн энэ үед ордуудаасхувь хүртэх асуудлыг хүн бүрсонирхож байна. ЯлангуяаТавантолгойн хувьцааг хэрхэнэзэмшихийг илүү сонирхожбайна. Мөн энэ салбарынхүрээнд байгаа бэрхшээл таныхувьд юу вэ. Та энэ талаар товчхон ойлголт өгөхгүй юу?
- Манай улс ашигт малтмал ихтэй, том ордуудынхаа хайгуулыг хийж, нөөцөө тогтоосон нь хүн бүхэнд ойлгомжтой болсон. Бид "Бороо гоулд" Оюутолгойн гэрээнээс сургамж авах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд хүний хийсэн гэрээн дээр баахан сууж байгаад баталсан болохоор дээрх гэрээнүүд сайн болоогүй. Би эдийн засагч хүний хувьд Оюутолгойн гэрээтэй холбоотой тооцоо баримттай зүйлийг үргэлж хэлж ярьж байсан. Харин өнөөдөр энэ гэрээнд өөрчлөлт оруулах болсонд туйлын сэтгэл ханамжтай байна.Таван толгойн ордод хуучнаар социализмын үед улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Техник эдийнзасгийн үндэслэлийг нь хүртэл хийсэн орд. Гэтэл нэг хүн тусгай зөвшөөрлийг нь саяам. доллар төлж, хамгийн чухал хэсгийг нь тасалж авчхаад зүгээр сууж болохгүй шүү дээ. Ашигт малтмалынхаа хуулийг сайн болгож авах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд маш санаачилгатай ажиллаж байна. Энэ салбарт айхтар анхаарал татаж байгаа асуудал нь байгалийн нөхөн сэргээлт юм. Аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хийдэггүй, татвар төлсөн болж аргацаадаг.
Өнөөдөр бид нүүрс гаргаад л байдаг. Гэтэл дэлхийн зах зээлийн үнээс тав дахин хямд үнээр гаргаж байна. Ийм байдалтай байж болохгүй. Мөн л энэ салбарт санхүүгийн ил тод байдал их чухал юм. Ашигт малтмалын салбараас орж байгаа орлогыг ирээдүй рүү хандуулсан үр дүнтэй бодлого болгохын тулд УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан. Боломжийн хууль болсон гэж бодож байна. Ерөнхийлөгч"өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэх болохоор уургын морь шиг мөртлөө иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх болохоор хонины морь шиг болчхоод байна" гэж хэлээд байгаа. Энэ асуудалд Засгийн газарт үргэлж шүүмжлэлтэй хандаж байна.2011 он гараад эхний улирал дуусах гэж байна.
Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа хоёр намын мөрийн хөтөлбөрт тусгасан сайн зүйлийг хэрэгжүүлэхээр тусгасан.Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь гэж бий. Тухайлбал, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр гэхэд 51, Оюутолгой ордын хувьд худалдаж авч байгаа ч гэсэн 34 хувь гэх жишээтэй. Үүнээсээ давуу эрхийн хувьцаагаа иргэддээ олгоё гэж 2009 онд Хүний хөгжлийн сангийнхуулийг баталсан. Гэвч энэ асуудал дээр нэг ч алхам хийсэнгүй. Тиймээс давуу эрхийн хувьцаатай холбоотой асуудлыг энэ оны эхний улиралд багтааж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Таван толгой асуудлаар Засгийн газраас хуулийн төсөл ергөн барьсан. УИХ-аас хуулийн төслийг 180 хэм өөрчилсөн. Өөрчлөхөөс ч өөр аргагүй байсан нь Монгол Улс, ард түмний эрх ашигтай холбоотой юм. Ухаа худгийг саяхан Гонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасан. 250 сая ам.доллар нь орж ирсэн гэж ярьж байна. Таван толгойн ордын хувьд нэг иргэнд олгох 550 ширхэг хувьцааг дунджаар бодоход хамгийн доод тал нь тав, зургаан мянган ам.доллар болно. Тиймээс энэ бодлогоо хурдан хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Миний нэг хэлэх зүйл бол Таван толгойг хуваахгүй шүү гэсэн байр суурьтай байна. Нэг зүйлийг хэлэхэд дэд бүтцийн асуудлыг төрийн нэгдсэн бодлогоор шийдвэл нийт үр дүн нь их сайн гарна. Ордыг хувааж аваад аж ахуйн нэгж болгон авто зам, цахилгаан станц байгуулна гээд явчихвал аж ахуйн нэгж бүр татвараас чөлөөлөгдөх асуудлыг тавина. Тиймээс ордоо олон дахин хуваах хэрэггүй гэж бодож байна. Хэрвээ олон дахин хуваавал хувьцаа болгон үнэгүй болно гэсэн үг.