“Статистикийн эмхэтгэл 2012” хэвлэгдэн гарлаа
“Статистикийн эмхэтгэл 2012”
2013.07.04

“Статистикийн эмхэтгэл 2012” хэвлэгдэн гарлаа

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл 2012” ном хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номонд нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын нийтлэг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн эмхэтгэлийн үзүүлэлтүүдийн хүрээг өргөжүүл гаргасан юм.

Номыг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор нэр томьёоны тайлбарыг тусгаж өгсөн байна.

Бодлого боловсруулах, бизнес төлөвлөгөө гаргах,маркетинг судалгаа шинжилгээ хийх, төслийн ажилд хэрэгтэй мэдээлэл  “Статистикийн эмхэтгэл 2012” номонд багтсан байгааг дуулгахад таатай байна.