Ж.Сүхбаатар: Мөнгө тарааж байгааг нь баримтжуулж авсан
Энэ цагт МАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, сонгуулийн хууль зөрчсөн гэсэн хэд хэдэн баримтыг дэлгэв.
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Сонгуульд цагдаагийн албан хаагчдыг ихээр ашиглаж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна. Тэд сонгогч нарыг саатуулах, дарамт учруулах арга хэрэглэсэн байна. Зарим улсад цагдаагийн албан хаагч нарыг ашиглаж, иргэдэд сэтгэлзүйн таагүй байдал үүсгэх, айдас төрүүлэх аргыг хэрэглэдэг. Энэ байдал манайд ч гэсэн гарлаа.
Үүнээс гадна иргэдэд мөнгө тарааж, төрийн өмч хөрөнгийг ашигласан ноцтой зөрчил гарсан. Тухайлбал, бид Багануур дүүрэгт иргэдэд мөнгө тараасан бичлэгийг баримтжуулж авсан байгаа. Мөн Хан-Уул дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад тэнд амьдардаггүй хүмүүсийн нэрсийг бичсэн, иргэдэд газар олгоно гэж бөөнөөр нь цуглуулсан. Сонгинохайрхан дүүргийн XI хороонд мөнгө тараасан гээд олон зөрчлийг баримтжуулж авсан. Харин МАН анхнаасаа л “харгүй сай- хан өрсөлдье” гэж уриалсан. Энэ ч үүднээс хэлэхэд, бид ямарваа аргаар сонгогчдын саналыг худалдаж авах зүйл хийхгүй” гэв.
Харин МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд “Иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авах үед хэд хэдэн зөрчил гарсан. Зөөврийн хайрцгаар хэвтэрт байгаа өвчтөн болон цэргийн албан хаагчид л саналаа өгөх ёстой. Гэтэл БХИС-ийн оюутнуудын саналыг зөөврийн хайрцгаар авсан байна. Хуулиараа бол зөөврийн хайрцгаар санал авах хүмүүсийн нэрсийг тав хоно- гийн өмнө баталдаг шүү дээ. Гэтэл уг батлагдсан нэрээр биш орж ирсэн хүмүүсийн нэрийг бичиж авч саналыг нь өгүүлж байсан зөрчил илэрсэн. Мөн цэргийн албан хаагчдыг санал өгөх үед дэргэд нь хүн зогсч байгаад өгүүлж байгаа баримт бидэнд байна. Энэ бол иргэнд Үндсэн хуулиар олгогдсон нууцаар саналаа өгөх эрхийг нь зөрчсөн хэрэг.
Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө иргэдийн регистрийн дугаарыг цуглуулж байсан нь тодорхой боллоо. Учир нь, сонгогчдын өмнөөс регистрийн дугаарыг нь хэлээд санал өгсөн тохиолдол гарсан байна. Нөгөө хүн нь саналаа өгөх гээд очиход нь хэсгийн хорооны ажилтан “Та саналаа өгсөн байна” гээд буцаасан ч тохиолдол гарсан. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 68 дугаар хэсгийн хороон дээр н.Ууганцэцэг гэдэг хүн “Миний өмнөөс санал өгсөн байна” гэж хэл ам хийсний төлөө цагдаагийн албан хаагч нар хүчээр аваад явсан тохиолдол гарлаа. Ийм тохиолдол Баянзүрх дүүрэгт хоёр ч удаа давтагдсан байна.
Бас “С1 телевиз”-ийн сэтгүүлч асан Отгонбаатарын хурууны хээ уншигдаагүй. Шууд биллийг нь хэвлээд өгсөн гэж байна. Энэ мэт маш олон зөрчил илэрсэн. Тиймээс бид энэ талаар бүх шатанд нь гомдол гаргасан. Гэтэл гомдол гаргаа- гүй гэж СЕХ-ноос мэдэгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар бид 5-6 асуудлаар гомдол гаргаад байгаа. Бодит байдал ийм байхад СЕХ-ноос буруу мэдээлэл тарааж байгаа нь хуульд нийцэхгүй байх. Үүнээс гадна машинаар иргэдийг зөөх, мөнгө тараах асуудал замбараагаа алдлаа. Иргэдийг зөөж байгаа машин дотор нь мөнгө нь явж байгаа талаар иргэд мэдээлэл өгч байна. Тухайлбал, Багануур дүүрэгт эмийн санд, Сүхбаатар дүүргийн VI хороонд дэлгүүрт мөнгө тараасан баримтууд нь бидэнд ирсэн” гэлээ.
Түүнчлэн МАН-ын нарийн бичгийн дарга М.Оюунчимэг “Сонгуулийн өдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд хууль зөрчихгүй байх ёстой. Тийм ч учраас 24-ний орой сонгуулийн сурталчилгааг бүрмөсөн хаах хуультай. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай Хэрэв нэг минут ч гэсэн хууль зөрчсөн сурталчилгаа явуулсан телевиз гарвал эрхийг нь хасна" гэж мэдэгдэж байсан. Гэтэл 25-ны өдөр “N65” теле- визээр жүжигчин Д.Сосорбарамын Ц.Элбэгдоржийг магтсан ярилцлагыг бүтэн хоёр цаг цацсан. Энэ нэвтрүүлгийг '’Ийгл”, “11В5-2” зэрэг хэд хэдэн телевизээр цацсан. Эдгээр телевиз 06 сарын 26нд Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн намтрыг уншиж, түүний тухай киног гаргаж байна. Тэгэхээр О.Магнай дарга юуны төлөө ажиллаж байна вэ. Үнэхээр эдгээр телевизийн эрхийг нь хасах эсэхийг харж байя” гэсэн юм.