Өнөр бүлийнхэн З.Баянсэлэнгэ гишүүнийг өргөмжлөв
УИХ-ын гишүүн, НББСШУ-ын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тоглолт үзэж байгаа нь
2013.06.05

Өнөр бүлийнхэн З.Баянсэлэнгэ гишүүнийг өргөмжлөв

УИХ-ын гишүүн, НББСШУ-ын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ “Өнөр бүл” хүүхдийн асрах төвийн хүүхдүүдийн тайлан тоглолтыг үзжээ.

Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард тус төвийн хүүхдүүдтэй кино үзэж,

нэгэн өдрийг дурсгалтай өнгөрүүлж байсан. Харин энэ удаад “Өнөр бүл”-ийнхэн З.Баянсэлэнгэ гишүүнд ямар авьяастайгаа харуулж, тайлан тоглолтоор бэлэг барьж байгаа нь энэ байв.

Түүнчлэн тус төвөөс эрхэм гишүүнийг өргөмжлөн, шагнал гардуулсан юм.

Тус төвд нийт 190 гаруй хүүхэд хүмүүжиж байгаагаас өнөөдрийн арга хэмжээнд 102 хүүхэд ирсэн юм.

Учир нь үлдсэн 80 гаруй нь 0-2 насныхан аж.

Тоглолтын үеэр үзэсгэлэн гаргасан байв