2013.04.26

УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна

Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид Конрад-Аденауэрын сангийн урилгаар ХБНГУ-д энэ оны дөрөвдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд германы улс төрийн сангуудын үйл ажиллагаатай танилцах айлчлал хийж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад албаны хүмүүс орсон байна.

Төлөөлөгчдийг Бундестагийн Герман-Төв Азийн бүлгийн дэд дарга ноён М.Грунд хүлээн авч уулзан монгол, германы харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцсаны гадна хоёр талын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагуудын харилцаа чухал байр суурь эзэлж буйг тэмдэглэжээ.

Мөн уулзалтын үеэр Бундестагийн дэд ерөнхийлөгч ноён Э.Освальд энэ оны тавдугаар сард Монгол Улсад хийх айлчлалын талаар санал солилцсон байна.

Хоёр талын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагуудын харилцаа чухал байр суурь эзэлж буйг тэмдэглэжээ.

Түүнчлэн Бранденбург муж улсын Ландтагийн европын бодлого, хамтын ажиллагааны байнгын хорооны дарга хатагтай Б.Рихштайн болон КАС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга ноён Ф.Прийс, Улс төрийн газрын дарга ноён М.Борхард нар төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзаж ярилцлаа.

Эдгээр уулзалтын хүрээнд хоёр тал германы парламентын эрх зүй болон сонгуулийн эрх зүйн асуудлаар ярилцаж, германы улс төрийн сангуудын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Төлөөлөгчид танилцах айлчлалын хүрэ