Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштоныг хүлээн авч уулзлаа.
2013.04.30

Европын холбооны хөнгөлөлтийн схемд үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштоныг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Европын комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштон.

Манай оронд зочилж, АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд оролцож байгаад нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг талархал илэрхийлээд, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх түвшинд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэв.

Олон орны зочид төлөөлөгчдийг урьж оролцуулсан том хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад Европын холбооны дээд төлөөлөгч баяр хүргэхийн зэрэгцээ Монголд айлчлан ирэхээр төлөвлөж байсан Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Барросогийн мэндчилгээг Ерөнхий сайд Н.Алтанхуягт уламжиллаа.

Энэ уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг ахиулах боломжийн талаар хөндөн ярилцсан юм. Монгол Улс Европын холбооны 11 оронд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулдаг, иймд цаашид Европын холбоо төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо нээх нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Хөнгөлөлтийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн өндөр чанартай, байгалийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бэлтгэн гаргах боломж бий гэлээ.

Мөн Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схемд Монгол Улс амжилттай хамрагдаж ирснийг дурьдаж, энэ хөнгөлөлтийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг мэдэгдлээ. Хөнгөлөлтийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн өндөр чанартай, байгалийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бэлтгэн гаргах боломж бий гэлээ.

Эдийн засгийн өсөлтөө иргэдийнхээ ахуй амьжиргаанд тусган дээшлүүлэхэд Европын холбооны арвин туршлагаас суралцах шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд нэмж дурьдав.

1920-иод оноос эхтэй боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм.

Харин хатагтай К.Эштон Монгол Улсын Засгийн газар Европын холбооны нийтлэг зарчим, стандартыг эх орондоо нутагшуулахаар чармайж байгаад талархлаа илэрхийлээд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр Европын холбооны зүгээс дэмжлэг үзүүлэхээ тодотгон хэллээ. Үүнээс гадна 1920-иод оноос эхтэй боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм.

Түүнчлэн, Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Барросо ойрын хугацаанд зочлон ирэхээр төлөвлөж буйг хатагтай Ж.Эштон уулзалтын үеэр уламжиллаа.