2013.06.03

Б.Эрдэнэчимэг: Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрийн өмнөөс, хувиасаа талархал илэрхийлье

Өнөөдөр Эх үрсийн баяр. Энэ өдөр цэлмэг, ээжүүд  үрстэйгээ хамт жаргалтай байна.  Бүтэн жилийн турш зөвхөн энэ өдрийг л бид хүлээдэг. Яагаад гэвэл энэ өдөр эх үрсийн халуун хайрыг  илүү мэдэрдэг болохоор бусад өдрөөс ч  илүү   үнэ цэнэтэй.  Монгол Улсын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн анх удаа нэр дэвшсэн нь   монгол эх хүн бүрийн бахархал.

Тиймээс энэ өдрийг  Монголын эхчүүд, эмэгтэйчүүд  МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай өнгөрүүлэхээр шийдсэн юм. Түүнд Монголын олон  эмэгтэйчүүд итгэж, бас найдаж байна. Ийм л учраас түүнтэй энэ эрхэм өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Энэ талаар тоймлон хүргэе.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн тэргүүн  Б.Эрдэнэчимэг:

Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Н.Удвал сайдыгаа дэмжиж байна.

Ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байгаа Н.Удвалд Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрийн өмнөөс хувиасаа талархал илэрхийлье.

Манайх эмэгтэйчүүдийн ууган байгууллагын нэг юм. Тиймээс бид  Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Н.Удвал сайдыгаа дэмжиж байна.