О.Чулуунбат: Н.Удвалыг эмэгтэй улстөрчдөөс лидер нь гэж олуулаа үзсэн
МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал
2013.05.29

О.Чулуунбат: Н.Удвалыг эмэгтэй улстөрчдөөс лидер нь гэж олуулаа үзсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Сэлэнгэ аймгийн Мандал сумын (Зүүнхараа) иргэдтэй уулзав.

Сумын иргэд нэр дэвшигчид хандан худалдаа эрхлэхэд төвөгтэй асуудлууд байгаа. Тухайлбал, түрээсийн мөнгө байнга өсч байгаа нь үйлчилгээ эрхлэхэд хүндрэлтэй байна. Мөн гадаа худалдаа эрхэлж буй наймаачид даарч, хөрж эрүүл мэндээрээ хохирч буй.

Үүнээс гадна газар тариалан эрхлэгчдэд төмс хүнсний ногооны хүлэмж, хадгалах зоорь яаралтай хэрэгтэй байгааг холбогдох яам, тамгын газарт нь уламжилж өгөхийг хүсч байв.

Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг учраас ногооны ченжүүд ихтэй гэдгийг тэд онцолсон. Тиймээс ногооны ченжүүд хурааж авсан ногоогоо бага үнээр бөөндөж, жижиглэнгээр зардаг нь үнэ хөөрөгдөх нэг шалтгаан болдог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвалын талаар ярихдаа, ”Монголын улс төрд энэрэнгүй сэтгэл, шударга ёс дутаж байгааг

Үүнд төрийн зохицуулалт яаралтай хэрэгтэй гэдгийг сайдад санууллаа. Нэр дэвшигчийн иргэдтэй хийх уулзалтад УИХ-ын гишүүн, МАХН-ын Бага хурлын гишүүн О.Чулуунбат хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвалын талаар ярихдаа, ”Монголын улс төрд энэрэнгүй сэтгэл, шударга ёс дутаж байгааг та

МАХН-ын хувьд Нацагийн Удвалыгэхийн сэтгэл, энэрэнгүй сэтгэлээр ард түмэндээ хандаж чадах эмэгтэй улстөрч гэж бид олуулаа үзсэн. Хоёрдугаарт, эмэгтэй хүн хариуцлагатай байдаг.

Энэ чанараас гадна нэр дэвшигч Н.Удвал эр дэмтэй, боловсролтой, чадвартай. Энэхүү шаардлагыг хангасан топ улстөрч гэж үзсэн. Хэцүү үед намаа удирдаж ялалтад хүргэсэн гэдгийг ч давхар хэлмээр байна. Одоо намын дарга Н.Энхбаяр хүнд байдалд байгаа бид бүхэн мэдэж байгаа. Энэ үед ч Н.Удвал намын даргын үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжпүүлж байна. Тиймээс бид түүнд итгэж байна.

Нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Монголын хамгийн хүнд салбарыг удирдаж яваа эмч хүн. Салбараа эрүүлжүүлэхээс эхлэн олон ажлыг зэрэгцүүлсэн хүн. Үүний нэгэн адил улс орноо эрүүлжүүлж эмчилж авч, явж чадна гэж журмын нөхөд бид үзэж байна. Тиймээс та бүхэн Нацагийн Удвалыг дэмжээрэй” гэсэн халуун дотно үгийг “дайлаа”. Сэлэнгэ аймгийн Мандал сум 2012 оны УИХ-ык-ронгуулиар МАХН-ыг дэмжигчдэрээ нэгдүгээр байрт жагссан аймаг юм.