Хөдөлмөрийн бага чуулганыг дүгнэхээр болжээ
Монгол орны 21 аймагт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа.
2013.05.30

Хөдөлмөрийн бага чуулганыг дүгнэхээр болжээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөрийн яам, МҮЭХ, АОЭНХ-тай Монгол орны 21 аймагт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулжээ.

Дээрх ажлаа дүгнэх зорилгоор өнөөдөр «Хаан палас» зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн есөн дүүргийг хамруулсан «Ажилтай орлоготой Улаанбаатар» сэдэвт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн бага чуулганы үеэр нийслэлийн хэмжээнд Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцэх аж.

Мөн хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулсаны дараагаар ирэх есдүгээр сард улсын хэмжээнд нэгтгэн «Хөдөлмөрийн үндэсний чуулган»- ыг зохион байгуулах талаар талууд мэдэгдэж байна.