Ажилтай, орлоготой Улаанбаатар
2013.05.28

Ажилтай, орлоготой Улаанбаатар

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт "Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн асуудлаар хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг 2013 онд талууд хамтран зохион байгуулна'' гэж тусгасан байдаг.

Үүний дагуу Хөдөлмөрийн яам, МҮЭХ, АОЭНХ-тай Монгол орны 21 аймаг Хөдөлмөрийн бага чуулганыг амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газраас энэ сарын 30-ны есөн дүүргийг хамруулсан "Ажилтай орлоготой Улаанбаатар" сэдэвт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулах гэж байна.

Чуулганы үеэр нийслэлийн хэмжээнд Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон ЖДҮ эрхлэхэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцах юм.

21 аймаг, есөн дүүрэгт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулсны дараагаар ирэх есдүгээр сард улсын хэмжээнд "Хөдөлмөрийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.