Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.05.07

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төсөл боловсруулж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Одоо мөрдөгдөж буй дээрх хуулийн 110, 111 заалтад хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохыг зохицуулсан заалт нь хэт ерөнхий, тодорхой бус учраас боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Тэрээр "Барих, хорих, торгох гэсэн заалтыг бүгдийг нь нэг дор тавьсан. Үүнийг тодорхой болгоно. Тодорхой зохион байгуулалттай, зорилго чиглэлтэйгээр хамтарч бусдын нэр төрийг гутааж доромжилсныг торгож, хорьж болно гэж заасан.

Гэтэл үүнээс болж хэн нэгэн амиа хорлох, эсвэл хоригдож болзошгүй. Энэ мэт зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа. Би судалгаагаа хийж дууссан. Одоо санал авч байгаа учир бүгдийг нарийвчлан хэлэх боломжгүй. Удахгүй өргөн барина.

Монгол Улс шоронжсон орон болж байна.

Монгол Улс шоронжсон орон болж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хорихыг нүүлгэснээс болж маш аюултай байдал үүссэн гэх гомдол их ирж байгаа.

Судлаад үзтэл эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллээс болж сэтгэл санааны хямралд орсноос хүн амины хэрэг үйлдэх, эсвэл хулгай, залилангийн хэргээр ихэнх нь ордог. Ялын бодлого хатуу байна" гэв.           

Мөн дээрх хуульд гэр бүлийн хүрээнд үүсч буй танхайн хэргийг гэр бүлийн дотоод асуудал хэмээн танхайн хэрэгт тооццдоггүй нь учир дутагдалтай гэж тэрээр үзжээ.