Д.Дамба: Оюутолгой биш, Тавантолгой байлгүй дээ
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2011.10.07

Д.Дамба: Оюутолгой биш, Тавантолгой байлгүй дээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, Засгийн газрын Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар бараалхаж, цаг үеийн асуудлаар санал солилцов. Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн хуулийн тухай, Оюутолгойн гэрээний эргэн тойронд сүүлийн үед болж буй үйл явдал зэрэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, оролцогчдын саналыг сонссон юм.

Ерөнхийлөгч Сонгуулийн хуулийг сайн боловсруулж гаргах, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унаж, Европын орнуудад эдийн засгийн хямрал эхэлж буй энэ үед ХХI зууны бүтээн байгуулалт болсон Оюутолгойн гэрээ тойрсон маргаанаа зогсоож, нэг өдрийн өмнө боловч ашиглалтад оруулах, нэг төгрөгийн боловч хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

Оюутолгойн хувьцааны үнэ сүүлийн өдрүүдэд хоёр дахин унасан тухай ч уулзалт дээр дурдагдав. “Ардчилал, нээлттэй байдал гэхээр хэн дуртай нь үг хэлдэг биш, үндэсний эрх ашиг байх ёстой.

Монголыг харсан дэлхийн нүд чих нээлттэй байна. Асуудлыг дотроо ярья. Оюутолгойн хөрөнгө оруулалт ярьж байтал асуудал үүсвэл байдал хэцүү болно. Ашиглалтад орох хугацаа хойшилбол Монголд хохиролтой. Эдийн засгийн өсөлтийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой хамаатай.

-“Монгол 999 нэгдэл”-ийн зү­гээс өнөөдөр /өчигдөр/ нэгэн мэ­дэгдэл хийсэн. Тодруулбал, өөрс­дийн боломж нөхцөлд тулгуурлан “Оюутолгой” ХХК-ийн 16 хувийг түүхэн өртгөөр нь буюу 416 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байгаа юм байна. Ордын анхны үнэлгээгээр гэсэн үг байх л даа...?

-Оюутолгой биш, Тавантолгой байлгүй дээ.

-Үгүй ээ, Оюутолгойгоос ма­най улстөрчдийн нэхээд байгаа 16 хувийг түүхэн өртөгөөр нь худалдаж авъя гэж байна...?

-Манай монголчууд чинь арай гал­зуурчихаагүй байгаа даа. Тийм л хувь эзэмших гээд байгаа юм бол хө­рөнгийн зах зээлээс хувьцааг нь зах зээлийн үнээр худалдаж авах хэ­рэг­тэй шүү дээ. Тэр эрх нь бидэнд нээлт­тэй байгаа гэдгийг бизнес эр­хэл­дэг хүмүүс эрхбиш өөрсдөө га­дар­лаж байгаа байлгүй. Монгол хэ­дий­гээр ядуу, жижигхэн, хөгжил буу­рай ч гэсэн хуулиа мөрддөг орон гэдгийг гадныханд харуулах ёстой. Тэгэхгүйгээр хөрөнгөгүй, хөгжил муутай хэрнээ хөрөнгө оруулагчдыг айлгаж, тэднээс ил цагаан дээрэмдэж болохгүй. Хүний хөрөнгөд хууль бусаар гар дүрэхийг хулгай, дээрэм гэдэг юм.

-Тавантолгойн төслийг ҮАБЗ-өөс Засгийн газарт буцаасан. Үүнийг хэрхэн дүгнэж байна?

Тавантолгойг тав хуваах нь олигтой зүйл биш. Аливаа ордыг олон хуваах тусам үнэ цэнэ нь буурна.

-Тавантолгойн төслийг буцаасан нь УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх асуудал юм билээ. Хэрэгжүүлэх боломжгүй ч тогтоол биш байна лээ. Мэдээж Тавантолгойн төслийг хэрхэн хэрэгжүүлэх нь гадныханд сонирхолтой байгаа. Энэ төслийг хэрхэн хэрэгжүүлэхээс Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нөлөөлөх юм. Уг нь Тавантолгойг тав хуваах нь олигтой зүйл биш. Аливаа ордыг олон хуваах тусам үнэ цэнэ нь буурна. Тэгээд Тавантолгойд одоо таван кэмп байгуулах уу, таван баяжуулах үйлдвэр барьж, таван салаа зам тавих уу. Дунд нь байгаа ордыг ашиглахын тулд хүний орд дээгүүр явж таарна даа. Гэх мэтчилэнгийн асуудал их. Бас нөхөн сэргээлтийн асуудал байна. Таван эзэмшигчтэй ордод нөхөн сэргээлт хийхэд хэцүү шүү дээ. Би хийсэн, чи хийгээгүй гэсэн хэрүүл гарвал яана. Хуваалаа гэхэд ядаж хоёр байж болно. Түүнээс дээш хэрэггүй.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаа­лалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг УИХ-аар дахин хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Хэсэг гишүүд уг хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан байгаа шүү дээ?

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүл­сэн ч биш, хэрэгжүүлээгүй ч биш хэрүүл дунд байж байна. Уг нь тэр нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн бол асуудлаас амархан гарчихмаар байгаа юм. Гэхдээ хэлэлцэхгүй л дээ. Ирэх жил сонгууль болох учраас УИХ хэл аманд ороогдохыг хүсэхгүй биз. Өөх ч биш, булчирхай ч биш байж байгаад ирэх оны сонгуулийг дуусгана. Энэ бол тодорхой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.