Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаа
2013.05.13

Бид өөрийнхөө улсыг алган дээрээ хардаг болно

 МҮОНТВ-ийн Ярилцъя нэвтрүүлгийн зочноор Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаа оролцлоо.

Монголын харилцаа холбоо, технологийн салбар хаана явна вэ? Хиймэл дагуул хөөргөвөл бидэнд ямар боломжууд нээгдэх вэ?

Мэдээллийн технологийн салбар хурдтай хөгжиж байгаа. Даяаршиж байгаа нийгэмд дэлхийн улс орнууд мэдээллийн технологиор өрсөлдөж байна. Манай салбарын гаргасан долоон зорилгын нэг нь үндэсний хиймэл дагуул хөтөлбөр.

Арван хэдэн жил судалгаа нь хийгдээд явж байгаа ажил. Оны өмнө 2016 онд үндэсний хиймэл дагуул хөөргөх Засгийн газрын тогтоол гаргуулсан. Хиймэл дагуул хөөргөх нь үндэсний аюулгүй байдал талаасаа эдийн засгаар хэмжиж болшгүй маш том зүйл.

Бид харилцаа холбооны, тандан судалгааны гэсэн хоёр хиймэл дагуулын тухай ярьж байгаа. Тандан судалгааны  хиймэл дагуулаар өөрийнхөө улсыг алган дээрээ хардаг болно. Бид программ хангамжийн салбарт харьцангуй дутагдалтай явж байгаа.

Хүний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ?

Мэдээлэл харилцаа холбооны салбарын баярыг угтаад  ICT Expo-2013 үзэсгэлэнг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа. Үүгээр бид технологийн шинэчлэл, дэлхийд хаана явж байна вэ гэдгээ харуулдаг. Энэ салбарын залуучуудыг бэлддэг анхдугаар тэмцээн.

Жижиглэнгийн задаргаа орж ирдэг бүтээгдэхүүнүүд татвар, НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

Яармагийн дэнж дээр энэ сарын 19-ний өдөр хөөргөнө. Мөн боловсролын яам бусад газрууд руу холбогдож энэ чиглэлийн мэргэжлийн ангиудыг нээх бодолтой байгаа.

Төрийн түгжрэлгүй үйлчилгээ дээр зургаадугаар сарын дундаас эхлэн Улаанбаатар хотын 17 цэг дээр автомат киоск байрлуулна. Иргэний бүртгэлийн лавлагаанууд, мэдээллүүдийг энэ машинаас үнэмлэхээ ашиглаад авна.