УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.03.06
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны ажлаа тайлагналаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар үндсэн хуулийн цэцийн шаардлагаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны удирдлагийн хурлаар ажлаа хүлээлгэн өгсөн. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар түр үүрэг гүйцэтгэгчээр орлон ажиллана.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар зургаан жилийн хугацаанд МҮЭ-ийн 450 мянган гишүүд, 36 гишүүн байгууллага, өмчийн газруудын хамт олны хийж бүтээсэн ажлыг тайлагнаж байна. Тэрээр өөрийн хийсэн ажлаа товчлон гурван хэсэгт хуваан мэдээлэл өгсөн юм.
МҮЭХ-нд хандан гомдол гаргасан гишүүд, ард иргэдийнхээ 90 гаруй хувийг шийдсэн байна.
- Монгол оронд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ҮЭ-ийн гишүүн болон гишүүн биш, ахмад буурлууд бүгдийн орлогийг баталгаажуулах нь томоохон зорилго байсан. Улсын дундаж цалин 173 мянган төгрөг байсан бол өнөөдөр 598 мянган төгрөг. Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 90 мянган төгрөг байсан бол өнөөдөр 140 мянга, төсвийн байгууллагийн дундаж цалин 250 мянаган төгрөг байсныг 630 мянган төгрөг болгосон байна.
- Аймаг болон дүүрэг, салбарт хөдөлмөрийн маргааныг зохицуулдаг дэд хороодыг МҮЭХ байгуулсан. МҮЭХ-нд хандан гомдол гаргасан гишүүд ард иргэдийнхээ 90 гаруй хувийг шийдсэн байна. Энэ бол эрх зүйн хамгаалалтын тогтолцоотой болсон явдал юм.
- Бараа бүтээгдэхүүний үний хөөрөгдөлтийн эсрэг тэмцэж байсан. Өнөөдөр МҮЭХолбоо зөв чигэлэлд явж байжээ гэдгийг дүгнэж байна. 450 мянган гишүүний төлөө тэмцэхээсээ илүү Монголд ажил хийж байгаа хөдөлмөрийн насны нэг сая далан мянган хүний төлөө бид тэмцсээр байх болно гэдгээ тайлнгынхаа үеэр мэдэгдлээ. Мөн хууль эрх зүйн хамгаалалт гэдэг хамгийн чухал юм. Тиймээс ч хөдөлмөрийн хуулийг өргөн барихад бэлэн болсон юм.
Хамт олныхоо хүч, тусламжгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй юм. Хэдийгээр тамга болон машины, өрөөний түлхүүрийг өгч байгаа ч өөрийн туршлагаа хуваалцан ажилсаар байх болно хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдлээ.