Эдийн засгийн томоохон анхааруулга сүүлийн гурван жил байрнаасаа огт хөдөлсөнгүй
Эдийн засгийн чуулган хоёр дах өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганыг нээж ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Монголын эдийн засгийн форум 2013чуулган хоёр өдрийн турш улс төрийн, нийгмийн, бизнесийн, ард иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа. Эдийн засгийн эрсдэлийн гол хүчин зүйл төр өөрөө гэдгийг Ерөнхийлөгч ярилцлагандаа онцоллоо.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Өөрийгөө засахад мөнгө хэрэггүй.
Мөн 10 жилийн өмнө бид жилд нэг удаа бизнестээ өөрчлөлт хийдэг байсан бол сүүлд сард нэг удаа, одоо бүр богино хугацаанд шинэчлэл хийгдэх шаардлаг ирлээ. Гэтэл одоо болтол сайд дарга нар ямар сэтгэл зүйтэй байгаагаас шалтгаалж асуудал шийдэгддэг тогтолцоо арилаагүй байна.
Манай улсын үнийн өсөлт буурахгүй байгааг бизнес эрхлэгчид харж байгаа. Хамгийн их нүүрстэй хэрнээ гаднаас цахилгаан авдаг, хамгийн их малтай хэрнээ хамгийн үнэтэй мах хэргэлдэг. Үүнээс ханш, үнийн өсөлт, эдийн засгийн орчин сайнгүй байгаа нь харагдаж байна. Гаднаас хөрөнгө авч чадахгүй байгаа болохоор л улсаа тавьж бонд авч байна шүү дээ.
Ямар азаар нийтийн хоолны салбар хувьд гарсан юм бэ гэж би боддог. Яам нь байгаа боловсрол, эрүүл мэндийн салбар хөгжихгүй байна. Төр гэдгийг дарга биш дэг журам, ёс суртахуун гэж ойлгох ёстой.
Бидэнд ирж байгаа хамгийн том сигнал бол 17 хүрч байсан эдийн засгийн өсөлт 12 хувь уруу унасан явдал юм. Монголын өрсөлдөх чадварын төв ТББ гурван жилийн өмнө байгуулагдсан. Энэхүү судалгааны тайлангаар манай улс 140 орноос 93-т сүүлийн 3 жилд 3.9 с гэсэн үнэлгээнээс огт өөрчлөгдсөнгүй. Манай улстай ойролцоо хөгжилтэй 14 оронтой харицуулан судалгаа хийхэд сүүлийн гурван жил дараалан 15 орноос 15-р байранд бичигдсээр л байна. Судалгаанаас бид одоо хаана явж байгаагаа олж харж байх хэрэгтэй. Ийм дүнтэй гарсан шалтгаан нь улс төрийн орчин,хоёрт нь дэд бүтэц.
Монгол улс олон улсад нэр хүнтэй байгааг бид бонд босгосон явдал юм. Ажлын хэсгийхэнтэй нэг зарчим тогтсон. Бондноос нийт хөрөнгө оруулалтын гаравны нэгийг өгнө нөгөө талд нь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж хоёр долларыг ол гаднаас, дотоодоос олж болно гэдгийг заасан. Энэ зарчимыг зөрсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэдийг анхаарууллаа.
Монгол улс 2011 онд авилгалын үзүүлэлтээр 120 д байсан бол нэг жилийн дотор 26 орноор ахиж, авилгал хамгийн хурдан буурсан орноор одорсон. Энэ үзүүлэлтийг хадгалаж бүр улам сайжруулах боломж байгаа гэдгийг онцоллоо.