Д.Ганхуяг.: Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2013.02.18

Д.Ганхуяг.: Мэндчилгээ

Эрхэмог зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёдоо

*Соal Mongolia-2013* олон улсын чуулга уулзалтанд уригдан оролцож байгаа дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид, зохион байгуулагчид та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 90 жилийнхээ босгыг давлаа Энэ хугацаанд Монгол Улс болон уул уурхайн салбар олон бэрхшээл саадыг давж Монгол Улс өнөөгийн ардчилсан нийгмийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн уул уурхайн салбарын нэгэн чухал хэсэг боллоо. 2012 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбар ДНБ-ий 18,6 хувь, Аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 87,7 хувийг эзэлж байгаа Нүүрсний салбар нь Монгол орны геологи уул уурхайн үйлдвэрийн анхдагч гэдгээрээ ялгардаг.

Монгол Улсын нүүрсний нөөц 173,3 тэрбум тонн орчим бөгөөд энэ хэмжээгээр дэлхийд дээгүүрт орж байна. Энэ нь олон улсын зах зээлд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зуй ёсоор оруулж байна. 2012 онд Монгол Улс 31,1 сая тн нүүрс олборлож үүнээс 20,5 сая тн нүүрсийг экспортолж улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан юм. Энэ нь чамлашгүй амжилт бөгөөд манай нүүрсний салбарт ажиллаж байгаа уурхайчид, компануудын хучин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Уул уурхайн яам Монгол Улсын нүүрсний салбарыг хөгжүүлэн бадраах богино, дунд, урт хугацаанд баримтлах бодпогыг боловсруулан ажиллаж байна. Нэгэнт нүүрсний салбар нь олон улсын зах зээлд манай улсын өрсөлдөх чадвартай салбар учраас энэ салбарын хөгжлөөс Монгол Улсын хөгжил ихээхэн хамааралтай гэдэг нь ойлгомжтой юм. Иймээс манай нүүрсний салбарынхан нуүрсийг нэмүү өртөг шингээж боловсруулан дэлхийн зах зээлд ойрхон үнээр борлуулан экспортлох, нүүрсний орчин үеийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, улмаар цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох, хагас кокс түлш үйлдвэрлэх, нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, нүүрсний метан хийг ашиглах, энэ салбарт тэргүүний технологи, менежментийг нэвтрүүлэх зэрэг томоохон зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.

Ашигт малтмал, түүнчлэн нүурсний салбарт ил тод, хариуцлагатай, аюулгүй, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, хууль дээдэлсэн үйл ажиллагаа, эдгээр зарчмыг баримталж ажиллах болно. Хөрөнгө оруулагч Та бухэнд Монгол улсын шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам ямагт нээлттэй байх болно.

*Соal Mongolia-2013* чуулга уулзалтанд оролцогч та бүхэн Монгол Улсын нүүрсний салбарыг хөгжүүлэхэд шинэлэг, оновчтой, олон санал, бодлого гаргана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт хуеыз. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Уул уурхайн сайд
                                                                                                             ДГанхуяг