2013.02.15
Малчдад туслахыг санал асуулгаар шийднэ
Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард иргэддээ болон аж ахуйн нэгж байгууллагуудад малчдадаа туслах аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгыг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дэмжиж, нэг өдрийн цалингаа хандивлах тухай санал дэвшүүлсэн. Тэгвэл эл асуудлыг нийслэлийн төр захиргааны нийт ажиллагсдын дунд санал асуулга явуулсны дараа шийдвэрлэхээр болжээ.
Одоогоор сайн дурын аяныг НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагын албан хаагчид дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэд нэг өдрийн цалингаа хандивлахаас гадна бараа материалын туслалцаа ч үзүүлж болно гэжээ.