Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.02.08

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

Угтан золгож буй XVII дугаар Жарны Тийн Ялгуулсан хэмээх Усан могой жилд төр түвшин, түмэн олон амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд ахиц, амжилт бүтээл арвин байж монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Монгол түмэн минь
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.02.08