2013.02.08

Мэндчилгээ

Боржигинчуудын төв гал голомт халх даяараа алдартай Чойрын богд хаирхан уулынхаа цэнхэр талд амьдран суугаа Сүмбэрчүүддээ Тийн ялгуусан хэмээх Могой жилийг угтан золгож буй нутаг нугынхандаа элэг бүтэн энх тунх амар амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн   дэвшүүлж өнгөрөн одож буй луу жилээ өнтэй давж Говь-Сүмбэрчүүд   тал нутагтаа мал сүргээ тарган тавтай өвөлжүүлж, Сүмбэр сумын малчин Ж.Хүрэлбаатар Улсын аврага малчин, Д.Эрдэнэ-Очир "Алтан төл"-ийн эзнээр тодорсон сайхан амжиптаар Монголын ард түмний уламжлалт баяр Сар шинээ сайхан амжилтаар угтаж байгаад нутгийн зон олон баяртай баина. Монголчууд бид газар, дэлхий тэнгэр хорвоод хандах өнө эртний уламжлалт соёлтой ард түмэн билээ. Бидний баяр наадам үндэсний урлаг, сэтгэлгээ, зан заншил, байгаль эхтэй нягт уялдаа холбоотой Миний түмэн шиг нутаг усаа аргадсан, хайрлан дээдэлсэн, мянга түмэн дуу, аялгуу, шүлэг зохиолтой улс үндэстэн ховор биз ээ.  Цагаан сар бол Талын Монголын шигтгээ цагаан гэрийн хоймор бүрт зүл мандаж,идээ ундаа дэлгэрч, ерөөлтэй үг хэлэлцдэг цэнгэлийн манлай баяр билээ. Говьсүмбэрчүүд та нартаа Улсын нийслэл Улаанбаатар дахь нутгийн   нутгийн зөвлөлөө төлөөлж, боржигин сэцэн вангийн хошууны хүн зон, төрлөөрөө түвшин амгалан байж, хүсэл бүхэн тань биелж, зорих монголчууд бид газар дэлхии, тэнгэр, хорвоод хандах өнө эртний    алс улам ойртохын ерөөл дэвшүүлье.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ДАРГА И.НАРАНТУЯА