Омгоо зайнаас удирддаг хаан
Өөрийн омгоо зайнаас удирддаг тэрбээр засгийн эрхийг санамсаргүй байдлаар хүлээн авсан юм. Түүний удирддаг засаглал Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч хувийн холбоо, утсаараа улс орноо удирддаг гэхэд болно. Гэхдээ тэр ард түмнийхээ феодалын уламжлалыг хүндэтгэж, өөрийгөө юугаар ч сольшгүй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Эве омгийнхон
Тэрбээр төрөлх хэлнээсээ илүү германаар сайн ярьдаг гэхэд болно. Харин хаан ширээг залгамжлах түүний үр хүүхдүүд хилийн чанадад амьдарч, сурдаг. Өөрөө ч тэр Баруун Европт ихэнх цагаа өнгөрөөж, авлигад идэгдсэн эх орондоо жилд хэдхэн удаа очдог байна. Яагаад гэвэл тэр хилийн чанадад өөрийн бизнесийг удирддаг болохоор тэр биз. Тэр бол Тогбуи Нгорифия Сефас Кози Банса юм.
Сефас Банса нь Гана улсын Хохоа хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Түүнийг 19 нас хүрмэгц эцэг эх нь Герман руу сургахаар явуулжээ. Германд тэрбээр моторчин, авто механикчийн дамжааг төгсөж, мөнгө цуглуулж байгаад хувийн авто засварьш газар нээсэн байна. Ингээд хэдэн жилийн дараа бизнес зөвлөхөөр нь ажилладаг байсан Германы иргэн Габриелатай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон аж. Тэд Рейний Людвигсхафен хотод нам гүмхэн аж төрж Гана улсын Эве омгийн хаан байв.
Гэтэл нэгэн өдөр Бансад факсиржээ. Уг факст түүний өвөө, эве омгийн хаан өөд болсон гэж бичсэн байв. Омгийн ахмадууд шинэ удирдагч, тэргүүлэгчээ сонгох ёстой болсон аж. Сефасын аав, төрсөн ах нь нөхцөл байдлын улмаас хаан ширээг залгамжилж чадсангүй. Ингээд санаандгүй байдлаар Банса 200 мянга гаруй хүнтэй омгоо удирдахаар болж, Габриела хатны суудал эзэлжээ.
Омгийн хаан Банса ба түүнийг дагалдагсад
Гана бол ардчилсан орон. Тиймээс Үндсэн хуулиараа хаадад ямар ч эрх олгодоггүй. Гэхдээ хаадын эрх мэдэл маш их. Учир нь, уламжлал ёсоор тэд маргааны шүүгч, зөвлөх, удирдагч байх ёстой аж. Бансагийн харьяатуудын дунд цагаан арьст нэг удирдагч бий. Энэ бол Голландын иргэн I Тогбуи Нгорифия Кофи Артур Паес Дуненьо юм. Түүнд сайн үйлс бүтээсний төлөө талархал илэрхийлж, энэхүү удирдагчийн хэргэмийг хайрлажээ.
Банса хаан ширээнд залармагцаа хамгийн түрүүнд Людвигсхафен хотын таньдаг фермерүүдээ цуглуулж, ард иргэдийнхээ орон гэрийг цэвэр, бохирын шугамд холбуулсан байна. Дараа нь тэр цахилгааны утас татаж, нутгийн сүмд шинэ хонх байрлуулж, Германы Зул сарын «0 Таnbenbaum» дууг төрөлх хэл рүүгээ хөрвүүлсэн байна. Түүнчлэн гол дээр шинэ гүүр барьж, сургууль, эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангажээ.
Хаан Банса Герман дахь засварын газарт ажиллаж байгаа нь
Энэ бүхнийг хаан алсын зайнаас буюу утас, имэйлээр амжуулсан. Банса эх орондоо тоног төхөөрөмж нийлүүлэх, удирдагчдын зөвлөлд оролцохоор хэдэн сар болоод л нэг ирдэг. Бусад үед нь Германд авто засварын төвдөө ажилладаг байна.
Өдгөө 64 настай тэрбээр ирэх жил бизнесээ орхих бодолтой байгаа аж. Харин эхнэр нь 2018 онд тэтгэвэртээ гарсны дараа хаан гэр бүлээ-рээ эх орондоо очиж суурьшихаар төлөвлөжээ.