2012.09.17
Барилга хот байгуулалтын сайд ТББ-ынхантай уулзав
БХБ-ын сайд Ц.Баярсайхан өнгөрсөн амралтын өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонслоо.
Энэхүү уулзалтад Зураг төслийн холбоо, Монголын бараа материал үйлдвэрлэгчдийн холбоо болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцсон юм.
БХБ-ын сайд эхлээд зураг төслийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч хүлээн авч уулзсан. Барилгын салбарт зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлтэй 400-аад компани байдаг ба үүн дээр эрчим хүч, уул уурхайн зураг төслийн байгууллагууд нэмэгддэг юм байна. Төрийн бус байгууллагууд болон компаниудын төлөөлөл сайдаар нэн тэргүүнд шийдвэрлүүлэх асуудал нь нөгөө л хүнд суртал, олон шат дамжлага, гарын үсэг, хууль эрх зүйн орчноо яаралтай сайжруулж өгөхийг хүсэж байв.
Барилгын салбарын хөгжил, чанар чансаатай барилга байгууламж баригдахад материал бүтээгдэхүүн чухал. Монгол Улсын хэмжээнд барилгын материалын 500 гаруй үйлдвэр байдаг. Барилгын материал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дарамт, хүндрэл учруулдаг нэг зүйл нь нөөцөнд байгаа газраас татвар авдаг. Мөн барилгын материал бүтээгдэхүүний үйлдвэрийг улирлын нөлөөллөөс гаргах хэрэгтэй. Учир нь хавар барилгын ажил эхэлснээс хойш 2 сарын дараа материалын үйлдвэр ажиллаж эхэлдэг. Барилгаа зогсоохгүйн тулд урд хөршөөс материал зөөдөг. Гэтэл төмөр замынхан ямар ч тайлбаргүйгээр тээвэрлэлтийн зардлаа нэмдэг нь нэрмээс болдог. Тийм учраас дотооддоо материал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгох хэрэгтэй байгааг салбарын сайддаа дуулгалаа. Монголд материалын үйлдвэр хөгжихгүй байгаа нь эргэлтийн хөрөнгө байхгүйтэй холбоотой. Банкнаас зээл авах гэхлээр хэтэрхий өндөр хүүтэй.
Барилгын компаниуд энэ мэтчилэн тулгараад байгаа бэрхшээлүүдээ сайддаа дуулгав. Харин эдгээр асуудал хэдийнээс цэгцэрч эхлэхийг хүлээх л үлдэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.