2012.09.12

Б.Чойжилсүрэн: Шуудхан хэлэхэд энэ ослын талаар сураг л дуулсан

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” хороололд өргөгч краны толгой салж, унан 26 настай С амиа алдсан. Тус барилгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх гэж байгаа бөгөөд энэ талаар эрхэм гишүүнтэй таван үг солилоо.
-Таны эзэмшлийн барилга дээр осол гарсан. Ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Энэ талаар ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Тус барилгын гүйцэтгэгч компанийн эзэд удахгүй хэвлэлийн хурал хийнэ. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Шуудхан хэлэхэд надад энэ ослын талаар сураг л байна. Миний эзэмшлийн компанийн барилга дээр ийм харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор хариуцлагын тухай яриагүй. Тухайн ослын дүгнэлт нь ч гараагүй.
-Осол гарсан барилгыг зөвшөөрөлгүй байсан гэж яригдаж байсан?
-Мэдэхгүй. Тэр андуурал байх. Миний хувьд тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна.
-Өнгөрсөн хавар барилга нурж, олон хүн дарагдаж, мөн л хүний амь эрсэдсэн. Тэр барилгыг ч мөн таны эзэмшлийнх гэж байсан шүү дээ?
-Сонгуулийн өмнө Нүхтэд байшин нурсан. Тэрийг миний захиалгаар барьсан барилга гэх гүтгэлэг гарсан. Тэр үед нь сонгуулийн өмнө байж л байдаг хар пиар гэж бодсон. Гэхдээ тухайн үед нь ня-цаалт өгөх ёстой байсан юм байна гэж бодож байна. Харин саяын энэ барилга бол миний эзэмшлийнх мөн.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.