О.Баасанхүү: Улсын их хурлын гишүүн
2013.01.22

Монгол судлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг олон салбарыг гадаадын улс орнуудад таниулахад чиглэсэн үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага, холбоод, эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, зохион байгуулалтад оруулж, төрийн бодлого, эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр Монгол судлалыг хөгжүүлэх үүднээс уг тогтоолын төслийг боловсруулснаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.