Аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлаар мэдээлэл хийлээ
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр өнөөдрийн байдлаар 15 аймгийн Засаг дарга нар томилогдоод ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.
Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр аймгийн Засаг дарга томилогдоогүй байгаа бөгөөд эдгээр аймагт сонгуулийн шүүхийн маргаантай, аймгийн Иргэдийн хурлаа хуулийн дагуу хуралдуулаагүй, хууль зөрчсөн болон зарим нэг аймгийн Иргэдийн хурлаас санал болгосон хүнд Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн албан бичиг ирсэн учраас Засаг дарга томилогдоогүй байна. Мөн Дорнод, Хөвсгөл аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг түр томилсон. Аймаг, орон нутгийн ажил хэвийн явагдаж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус хурлын үеэр тэмдэглээд “Эдгээр аймгийн Засаг даргыг томилох асуудалд хувийн болоод улс төрийн ашиг сонирхол байхгүй” гэж онцолж хэллээ.