Монгол Улсад суугаа элчин сайд, дипломат корпусын төлөөлөгчидтэй уулзлаа
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцлоо.
Монгол Улс хуучин оноо ямар онцлох амжилтуудаар үдэж, шинэ оноо тодотгох ямар төлөвлөгөөтэй угтаж байгааг төр засгийн тэргүүнүүд Элчин сайд, дипломат корпусын төлөөлөгчдөд энэ уулзалтаар танилцуулсан юм.
Монгол орны хөгжил цэцэглэлтийн үйлсэд найрсаг хийгээд харилцан ашигтай хамтран ажилладаг бүх орныг төлөөлөн суугаа дипломат албаныханд баяр хүргэн амжилт хүслээ.
Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаанд олон талт дэвшил гаргахаар төлөвлөн ажиллаж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ онцолж, Монгол орны хөгжил цэцэглэлтийн үйлсэд найрсаг хийгээд харилцан ашигтай хамтран ажилладаг бүх орныг төлөөлөн суугаа дипломат албаныханд баяр хүргэн амжилт хүслээ.
Улаанбаатар хотод суугаа дипломат корпусын ахлагч, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленко хэлсэн үгэндээ Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар эв зүйн зарчмаар байгуулагдан ажиллаж байгаа нь ардчиллын үнэт зүйлийг дээдэлсэн, үлгэр жишээ болохуйц туршлага боллоо хэмээн тодотгон хэллээ.