Японууд Хятадтай дайтахаар бэлтгэж байна
Японы эрх баригчид газар нутгийн маргааны улмаас Хятадтай зэвсэгт мөргөлдөөн хийхээр бэлтгэж зэвсэгт хүчнээ шинэ зохион байгуулалтад оруулж байна. Токиогийн цэрэг дайны болзошгүй сөргөлдөгчдийн дотар Орос, Хойд Солонгос ч мөн орж байгаа аж. Энэ тухай Японы консерватив "Санкей Шимбун" сонин өөрсдийн эх сурвалжид тулгуурлан мэдээлэв.
Cенкаку бүлэг арал
Сенкаку бүлэг арлын (Дяоюйдао) эзэмшлийн маргааны улмаас Токио, Бээжингийн харилцаа сүүлийн үед эрс муудаад байгаа билээ. Эргэн той-рондоо нефть, байгалийн хийгээр баян эл арал Японы хяналтад байдаг ч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
"Санкей Шимбун" мэдээлж буйгаар, Японы шинэ Засгийн газар улс орны зэвсэгт хүчнээ шинэ зохиои байгуулалтад оруулж, арми, нисэх хүчин, тэнгисийн флотынхоо нэгдэл, оператив ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж байгаа аж. Хятадууд Сенкаку аралд хяналтаа тогтоохоор зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн гохиолдолд хариу няцаалт хийх боломж, чадалтай байх нь энэхүү шинэчлэлийн гол зорилго бололтой. 10-20 жилийн дараа Бээжингийн эрх баригчид дээрх маргаантай арал руу цэргээ хөдөлгөх ихээхэн магадлалтай хэмээн Японы тал үзэж байгаа аж. Хятадууд Сенкаку (Дяоюйдао) арал дээр хяналтаа. тогтоохоор санаархвал Токйо юуны түрүүнд хамгийн ойр арал дээр 2200 тэнгисийн цэргийг бэлэн байдалд байлгаж байхыг хүсч байгаа юм.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ
"Харцага" хочит Шинзо Абэ хэдхэн хоногийн өмнө Японы Ерөнхий сайд болсноосоо хойш дээрх шинэчлэлийг явуулж эхэлжээ. "Санкей Шимбун"-д бичсэнээр, Токиогийн шинэ Засгийн газар Хятадаас гадна өөр хэД хэдэн улсыг цэрэг дайны аюул заналхийлэл хэмээн харж байна. ОХУ, Хойд Солонгосын тал Японы эзэмшлийн усанд хайгуул, тандалтын ажил-лагаагаа идэвхжүүлж магадгүй хэмээн Токио хардаж байгаа аж, Сонины энэхүу мэдээлэлтэй зэрэгцэн бас нэг шуугиантай мэдээлэл цацагдлаа. Японы Засгийн газар цөмийн цахилгаан станцуудынхаа харуул хамгаалалтыг чангатгасан аж. Бусад улс орны зэвсэгт хорлон сүйтгэгчидЯпоны цөмийн цахилгаан станцууд руу халдаж болзошгүй байгаа тул ийм арга хэмжээ авчээ.
Токиогийн шинэ Засгийн газрын алхмыг тоймч, ажиглагчид ихээхэн анхаарч, үнэлэлт дүгнэлтээ өгч байна. Эдүгээ Японы гол аюул заналхийлэл нь Хятад улс болсон хэмээн үзэх болов! Өмнө нь энэ байранд ЗХУ байсан. Гэвч ЗХУ задарснаар Япон улс оросуудыг "тоохоо" больжээ. Сенкаку арлын маргаан Японы гол "өрсөлдөгч" хэн бэ гэдгийгтод томруун харуулсан юм. Японы эрх баригчдад уурлаж хилэгнэсэн хятадууд олноороо гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн нь хэний ч санаанд оромгүй явдал байсан хэмээн ажиглагчид үзэж байна.
Япончууд Хятадын аюул заналхийлэлийг улам чангаар зарлаж байгаа нь энэ ч шинэ зүйл биш билээ. АНУ ч энхүү аюул буюу Хятадын өсөн нэмэгдэж буй хүчин чадлаас болгоомжлох болсон юм. Японы шинэ Ерөнхий сайд Шинзо Абэ Хятадын эсрэг нэлээн “ширүүн гар”-аар үзэлцэхээр шийдсэн бололтой.