Э.Бат-Үүл дарга юу хийж амжуулав?
УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод нүдэнд харагдаж, гарт баригдах цөөнгүй ажил хийсэн гэдэгтэй маргах хүн цөөн.
1. Нийслэлийн засаг даргаар томилогдоод хамгийн эхэнд хийсэн томоохон ажил болох автомашины дугаарыг хязгаарладаг болсон нь авто замын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Хэрэгжээд цөөхөн сар болж байгаа ч машинтай иргэд үүргээ ухамсарлаж долоо хоногт нэг удаа нийтийн тээврээр үйлчлүүлж, явган алхахдаа ундууцахгүй болсон билээ.
2. Мөн зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, таксиг нэгдүгээр эгнээгээр явдаг болсноор хувийн унаанаас илүү “хувьсгалын” унааг илүүд үзэх болсон. Автобус хамгийн хурдан унаагаар тодроод байна.
3. Хотын төвд, “Улаанбаатар” зочид буудлын өмнө он удаан жил байсан В.И.Ленниний хөшөөг буулгасныг олон хүн сайшаасан ч, буруутгах хүн бас байсан юм.
4. Хотын төвд, “Улаанбаатар” зочид буудлын өмнө он удаан жил байсан В.И.Ленниний хөшөөг буулгасныг олон хүн сайшаасан ч, буруутгах хүн бас байсан юм.
5. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор интернет кафе, PC тоглоомын газруудад хяналт тавьж эхлээд байна. Хотын захиргаа, нийслэлийн Мэдээлэл технологийн газар PCтоглоомын газар ажиллуулах журмын төсөл боловсруулж дуусчээ.
6. Тэрбээр Нийтийн тээврийн газрын даргаар дөрвөн жил ажилласан Ц.Наранцэцгийг ажлаас нь чөлөөлж, тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж байгаа юм. Шинэхэн даргаар Авто тээврийн газарт ажиллаж байсан Ч.Энхбатыг томилогдоод байгаа юм.
7. Хотын дарга Э.Бат-Үүл болон бусад орлогч нар нь Ulaanbaatar.mn сайтаар дамжуулан албан томилолтынхоо зардлыг тайлагнадаг болсон. Э.Бат-Үүл даргын хаана, хэдэн төгрөг үрснийг харах боломжтой болов.
8. Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр явахыг уриалсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчид Ажилчдын автобусаар зорчдог болсон. Энд нийт 1000 гаруй албан хаагч ажилладаг.
9. Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг Сэлбэ голын эх 2071.5 га газрыг байгалийн нөөц газарт авах тогтоол гаргаж, хамгаалалтын дэглэмийг Улаанбаатар хотын Захирагчид даалгахыг үүрэг болголоо. Сэлбэ голын эх газрыг 1 байгаль хамгаалагч хариуцан хамгаалж ирсэн бөгөөд цаашид энд газар ашиглах, эзэмшихийг хориглож, зөвхөн Ой, Усны тухай хууль тогтоомжинд зөвшөөрөгдсөн арга хэмжээг хяналтан дор гүйцэтгэж байхаар хамгаалалтын дэглэмийг тогтоон мөрдүүлэх юм
10. Хотын төвд байдаг хэрнээ утаа, тортогоор дүүрэн байдаг Гандангийн дэнжийн гэр хорооллын 1090 өрхөд утааны шүүлтүүр янданд нь суулгахаар болсон. Уг утааны шүүлтүүрийг Монгол инженер бүтээж БНСУ-д үйлдвэрлэсэн байна.
11. Улаанбаатар хотын нүүр царай болсон Сүхбаатар талбайн урд рекламны самбар байрлуулахыг хориглоно.
12. Анх удаа Нийслэлийн иргэдийг хүлээн авах төвтэй болов.
13. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг төсвийн мөнгөөр Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх захирамж гаргасан. Тэгвэл хотын захирагч Э.Бат-Үүл ч бас нийслэлийн төрийн албан хаагчдыг төсвийн биш, өөрсдийн мөнгөөр баяр тэмдэглэх захирамж гаргасан юм.
14. Тэрбээр зөвшөөрөлгүй барилгуудын тогыг тасалж, үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн. Цаашлаад бүрэн бус техник ашиласан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон.
15. Шинэ жилийн баяраар нийслэлийн эмзэг бүлгийн 1000 хүүхдэд зориулсан Сүлд модны наадам зохион байгууллаа.
16. Хотын утаа, замын түгжрэл, авто ослыг бууруулахын тулд хотод дахин төлөвлөлт хийхээр болоод байгаа. Гэсэн ч тэрбээр тухайн дүүрэг, хорооны иргэд зөвшөөрөхгүй бол дахин төлөвлөлт хийхгүй гэж амласан.
17. Хотын төвийн автобусны буудалд байрладаг, баталгаагүй бүтээгдэхүүн зардаг ТҮЦ-үүдийг буулгах шийдвэр гарч, хэрэгжиж эхлээд байна.
18. Нийслэлийн алслагдсан дүүргийн сурагчид сургуулийн автобустай болсон. Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 10, 102 дугаар сургуулиуд сурагчдын автобустай болов.т
19. Тэрбээр 180 сая төгрөгний үнэтэй албаны "Лексус 570" машинаа зарж, улсын орлого болгож, оронд нь "Соната" маркийн машин албандаа хэрэглэж байна.
21. Замын ачаалал болон иргэдийн ажлын цагийг харгалзан зах, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарийг өөрчилсөн.
22. Мөн өмнөх Засаг дагын үед хуул зөрчин хувийн өмчид очсон газрын зөвшөөрлүүдийг хүчингүй болгож эхэлсэн юм.
23. Бага ангийн сурагчдыг авто замын ослоос сэргийлэхийн тулд цүнхэнд гэрэл ойлгогч хийж байна.
24. Төрийн байгууллагуудын өмнөх авто зогсоолыг төлбөртэй зогсоол болгож, иргэд ашиглах боломжтой болсон. Хамгийн түрүүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам өмнөх талбайгааг чөлөөлж өгсөн билээ.