“11 11” төвд эрүүл мэндийн асуудлаар санал хүсэлт олон иржээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт буюу 2012 оны 12 сарын 28-ны өдрөөс 2013 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 572 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл иржээ.
Уг төвд утас, мессеж, веб сайт, фэйсбүүк, твиттер гэхчлэн 10 сувгаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтойгоос утасны дуудлага болон мессежээр саналаа өгөх нь олон байдаг байна.
Өнгөрсөн долоо хоногт “11 11 төв”-д нийгмийн халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, улсын бүртгэл, эрүүл мэнд болон нийслэл хоттой холбоотой санал, хүсэлтүүд олноор иржээ. Буруу талдаа жолоодлоготой автомашиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь буруу, ийм асуудал сөхөгдөж байгаад олон хүн дургүйцлээ илэрхийлж “11 11 төв”-д хэлжээ.
Дөнгөж төрсөн нярайг халуун усаар угааж түлсэн Баянхонгор аймгийн эмнэлгийн сувилагчид хатуу хариуцлага тооцох учиртай гэжээ. Эрүүл мэндийн яамнаас үүнд хариулт өгөхдөө “Нярайг Баянхонгороос ГССҮТ-д яаралтай авчирч, эрчимтэй эмчилгээ хийж, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмчийн хяналтад байлгаж байна. Баянхонгор аймгийн төрөхийн сувилагчийг Ёс зүйн хороонд шилжүүлэн арга хэмжээ авч байна. Энэ асуудлыг ЭМЯ анхааралдаа авч ажиллаж байгаа” гэжээ.
4 хүртлэх насны хүүхдэд энэ мөнгө олгогдоно гэж хариулжээ.
Хоёр ихэр хүүхдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуултад Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хариу өгөхдөө “Ихэр хүүхдэд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж олгож байгаа. Хоёр ихэр бол тус бүр нэг сая, гурван ихэрт мөн хүүхдийн тоогоор сая төгрөг олгогдож байгаа.
“11 11 төв” өнгөрсөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийж, Засгийн газар иргэдээ сонсож, санал хүсэлтийг нь авч, хариу өгч эхэлснээс хойшхи энэ хугацаанд тус төвд 21 мянга 700 гаруй санал хүсэлт иржээ.