Америк, Европынхон тамхиа хаяж эхэлжээ
Орост сүүлийн 20 жилд тамхи татдаг хүний тоо 440 мянгаар нэмэгдэж, жилд 270 тэрбум янжуур татаж байгаа бол Америк, Европод эсрэгээрээ, тамхичдын улам бүр багасч байгаа аж.
2012.12.20

Америк, Европынхон тамхиа хаяж эхэлжээ

-Тасралтгүй 25 жил тамхи татсан хүний уушги Чернобылийн АЦС-ийн цацраг идэвхт тоос амьсгалснаас ч илүүтэй муудсан байдаг гэнэ.

-Хагас зуун жилийн өмнө Ази, Африкийн орнуудад эмэгтэйчүүд бараг тамхи татдаггүй байсан бол өнөөдөр хөгжиж буй орнуудын эрэгтэйчүүдийн 60 гаруй, эмэгтэйчүүдийн 10 гаруй хувь нь татаж байна.

-Хөгжингүй орнуудад тамхинаас үүдэлтэй өвчнийг эмчлэхэд жил тутам 200 сая ам.доллар зарцуулдаг.

-Тамхи татдаг гэр бүлийн гишүүд тамхи хэрэглэдэггүй айлтай харьцуулахад эмнэлгийн тусламж авах нь тав дахин их болжээ.

-Орост хүүхдэд тамхи худалдах хориотой ч зургаан сая хүүхэд 13 хүртэлх насандаа тамхи татаж, өдөр бүр 3000 сурагч шинээр тамхинд орж байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарынхныг түгшээж байна.

-Мөн тамхины утаатай агаараар амьсгалдаг хүүхдүүдээс жил бүр 8-26 мянга нь астма, 150-300 мянга нь уушгины хатгаа тусч, 7.5-15.6 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэднээс 135-212 нь нас барсан байна.

-Өдөрт 1-1.5 хайрцаг тамхи татдаг залуус болон дунд насныхан тамхийг шууд хаях, харин ахмадууд өдөрт татах тамхиныхаа тоог багасгах замаар 10-14 хоногт тамхинаас бүрэн гарах нь үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

-Тамхины утаанд 4000 химийн элемент агуулагддагаас 40 нь маш аюултай аж.

-Тамхи татдаг эмэгтэйчүүдийн 42 хувь нь үргүйддэгийг Германы эмэгтэйчүүдийн эмч Бернхард тогтоосон байна. Мөн үр зулбасан эмэгтэйчүүдийн 96 хувь, дутуу төрөгсдийн 3/1 нь тамхичид байжээ.

-Дам тамхидалтын улмаас жилд гурван сая хүн уушгины хорд хавдраар, 67 мянган хүн зүрх, судасны өвчнөөр нас барж байна.

-Гэртээ болон ажил дээрээ дам тамхидалтад өртдөг эмэгтэйчүүдийн зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл эрчүүдтэй харьцуулахад 1.91 дахин илүү байдаг.