Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар /2012.12.21/ Жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид дэвшүүлж буй зорилтын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон Хөдөлмөрийн сайдаас асуулт асууж, саналаа хэллээ.
Ерөнхий сайдын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл
С.Бямбацогт:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 71.6 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 55.6 хувь буюу 39.8 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 50 хүртэл ажиллагсадтай аж ахуйн нэгж 97.1 хувийг эзэлж байна. Дээр дурдсан аж ахуйн нэгжийн 66.5 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагаас 4.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 13.2 хувь нь уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 82.6 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт байна.
21 аймагт нийт 200.0 мянган гишүүнчлэлтэй 2446 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 60 гаруй мянган хүн байнгын ажлын байраар хангагдаж байгаа тоон дүнтэй байна. Ахуйн үйлчилгээний салбарт 60.0 гаруй мянган хүн ажиллаж, 120 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж, нийгэм, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байна.
Я.Санжмятав:
Д.Оюунхорол:
Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнг тоон үзүүлэлтээр дурдвал:
2012 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнөх жилүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 39.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгохоор, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд сургалт явуулахад 251.5 сая төгрөгийг тус тус улсын төсөвт тусгаснаас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөөр 23.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн 17.7 тэрбум төгрөгийн зээл олгож, улсын төсвөөс 136.8 сая төгрөгийн санхүүжилт авч 120.0 сая төгрөгийг сургалтын зардлын урьдчилгаа төлбөрт зориулан олгосон байна.
Я.Санжмятав:
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2012 оны 12 дугаар сард Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрт дахин 24.0 тэрбум төгрөгийг 21 аймгийн 330 сумдад олгоод байна.
Я.Санжмятав:
Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу Засгийн газрын 2011 оны 100 дугаар тогтоолоор 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан. Үүний үр дүнд 2009-2012[1] онд 3145 аж ахуйн нэгж, иргэний 194.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжид 30.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байна.
Я.Санжмятав: