Гэр бүлийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2012.12.18

Гэр бүлийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй

УИХ~ын гишүүн Д.Оюунхорол Гэр булийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шинэчлэн найруулсан. Энэ хууль батлагдвал гэр бүл салалтыг хуулиар нарийн зохицуулах боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр гэр бүлээ хаяад явж буй аавуудад хариуцлага тооцох боломжтой болно. Албан ёсны гэр бүлийн баталгаагүй хамтран амьдарч байсан гээд эрчүүд хүүхдээ хаяж явах тохиолдол манайд түгээмэл байх болсон. Үүнийг дагаад өрх толгойлсон эмэгтэйчүүд нуруундаа хүнд ачаа үүрэн амьдарч байгаа. Энэ бүхнийг зохицуулах хуулийн заалт манайд байдаггүй. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Д.Оюунхорол гишүүн тууштай тэмцэж буй юм. Уг хуулийн талаар түүнээс тодрууллаа.

-Таны санаачилсан Гэр бүлийн тухай хууль батлагдсанаар олон асуудлыг шийдвэрлэнэ, Гэтэл байнгын хорооны хуралдаанаар буцаачихлаа.

;-Би Гэр бүлййн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн онд өргөн барьсан. Хэлэлцэж чадаагүй байтал энэ асуудлыг буцаах тухай санал оруулчихаж. Гэхдээ би ажлын хэсгээ өргөтгөж, гишүүдийнхээ тоог нэмж байгаад дахин өргөн барина. Монгол Улсад гэр бүлийн үнэт зүйл алдагдсанаас болж   олон   асуудал   үүсээд   байгаа.   Үүнийг шийдвэрлэхийн тулд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай.

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль цаг үеэсээ хоцрогдсон.

Тиймээс гэр бүлийн шинэ харилцааг зохицуулахад маш олон зүйл заалтыг өөрчлөх, нэмэх асуудал бий. Нөгөө талаас Засгийн газар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх ёстой. Бидний өргөн барьсан хуультай нэмээд энэ асуудлыг ярих шаардлага байна гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг ямар асуудлыг шийдвэрлэх гэж оруулсан бэ гэвэл хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна. Монгол Улсад гэр бүлийн хариуцлага маш задгай явж ирсэн. Шүүхээр орж байгаа гэмт хэргийн 30 хувь нь гэр бүлтэй холбоотой байдаг.

-Гэр бүл салалтыг дагаад хүүхдийн эрх байнга зөрчигдөж байна. Уг хуульд энэ талаар тусгасан заалт бий юү?

-Гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл өгч, асуудлаа шийдэж байна. Нөгөө талаас өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 97 мянгад хүрлээ. Үүний цаана хүүхдийн эрх ашиг хохирч байгаа. Гэр бүлийн хариуцлагаас зугтааж байгаа олон аав, ээж хүүхдийн эрх ашгийг бодох цаг нь болсон. Тиймээс хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх ёстой. Хүүхдийн өмчлөх эрхийг энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж өгье гэсэн хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Цаашид хэлэлцүүлж, батлуулах болно. УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхийг нэгдүгээр зорилго болгож байгаа.