МАХН-ын дэд дарга, Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийлээ.
2012.12.06

Д.Тэрбишдагва: Засгийн газраас МАХН гарах болсон шалтгаанаа хэвлэлийнхэнд тайлбарлалаа

Д.Тэрбишдагва: Засгийн газраас МАХН гарах болсон шалтгаанаа хэвлэлийнхэнд тайлбарлалаа. Мэдээллийн эхэнд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль нь сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэсэн юм.

Тэрээр “Орон нутгийн сонгуульд манай намаас нэр дэвшсэн гишүүдийг сонгогдох эрхээр хааж боолоо. Сонгинохайрхан дүүрэгт хууль зөрчсөн, сөрөг хүчний хууль бус үйлдлүүд маш ихээр гарсан. Говь-Алтай, Баянхонгор, Багахангай дүүргүүдэд манай намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалцаж, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Мөн сонгуулийн хэсгийн хороод дээр МАХН-ын нэр дэвшигчдийг саналын хуудаст бичээгүй тохиодол гарсан. Санал тоолох машиныг урьдчилан кодолсон, хууль бус санал луйвардах арга хэмжээ явуулсан гэсэн мэдээлэл ирж байна” гэсэн юм.

Шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг ярихад бэлэн байна гэсэн юм.

МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын мэдээлснээр өнөөдрийн МАХН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар сонгогдох эрхийг хязгаарласан, Н.Энхбаярыг хууль бусаар хорьсон асуудалд Засгийн газар юу хийж байна бэ гэдэг асуудлыг тогтоол гаргаж өөрийн сайд нартаа тавьсан гэлээ.

Мөн МАХН-ын Гүйцтгэх товчооноос гаргасан тогтоолд Засгийн газраас гарах гарахгүйн тухай асуудлыг сайд нартаа тавьж, чиглэл өгсөн байна.
Д.Тэрбишдагва “Засгийн газрыг хамтарч байгуулсан АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш Киргизээс ирнэ. Ирснийх нь дараа энэ асуудлаар уулзаж ярилцана. Мөн ИЗНН-ын дарга С.Оюун гадаадад томилолттой ажиллаж байгаа тул ирэхээр нь уулзаж зөвлөлдөнө.