Цөмийн технологи нийгмийн бүх салбарт үр өгөөжөө өгч байна.
Дэлхийн хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага болсон цөмийн технологийн хөгжил түүнийг ашиглах асуудал манай орны хувьд ямар түвшинд явж байгаа талаар ЦЭГ-ын Технологийн газрын дарга Б.Баярбадрахтай цөөн хором ярилцлаа.
-Монгол улсад цөмийн технологийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хичнээн төсөл Хөтөлбөр хэрэгжиж байгаа асуултаар эхэлье?
-Цөмийн эрчим хүч, цөмийн технологийн чиглэлд маш олон төслүүд гадаад дотоодын санхүүжилттэйгээр эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн чиглэлд хэрэгжиж байна.
Монгол улс олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж 60 гаруй төсөл хэрэгжүүлж 12 сая долларын тусламж авсан байдаг.
Монгол улс, ОУАЭА хоорондын 2009-2014 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийт 1.8 сая еврогийн өртөг бүхий 8 төсөл хэрэгжихээр батлагдсан байгаа. Цөмийн аюулгүй байдал, цацрагийн хяналтыг сайжруулахтай холбоотой төслүүд Европын холбоо, АНУ-ын эрчим хүчний яамны санүүужилттэйгээр хэрэгжиж байна. Мөн Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал. тогтвортой хөгжлийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр үе шаттай хөтөлбөрийг цөмийн энергийн газраас санхүүжүүлж эрдэм шинжилгээ, судалгааны бусад байгууллагуудтай хамтран найман дэд төслийг одоогоор хэрэгжүүлж байгаа.
-Тэгвэл чанар р дунгийн хувьд ямар байна?
-Төсөл хөтөлбөрүүд ерөнхийдөө сайн явж байна гэж харж байна. Тодорхой жишээ гэвэл хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дурьдаж болно.
2014 он хүртэл хэрэгжих төслийн 49 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжихээр байгаа. Мал аж ахуйн салбар бол манай уламжлалт аж үйлдвэрийн салбар.
Гэхдээ малын халдварт өвчнийг бууруулах, үржил шимийг нь сайжруулах нь нэн чухал. Газар тариа-лангийн салбарын хувьд ур тарианы сортыг сайжруулах, хурааж авсан хүнс ногоогоо ариутгах, хадгалах хугацааг нь уртасгах гэх мэтээр чухал шаардлагатай асуудлууд байдаг. Үүнтэй холбоотойгоор мал эмнэлгийн хүрээлэн, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэн гэх мэт газруудтай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд тодорхой ур өгөөжөө өгч байна.
Гадны төсөл хөтөлбөрүүдээс гадна сүүлийн үед хувийн хэвшлүүд өөрс-дөө цацраг идэвхт үүсгүүрүүд, рентген тоногтехрөрөмжүүдийг уул уурхай, зам, барилгын салбарт ашиглах нь ихсэж байна. Ер нь цөмийн технологи нийгмийн бух салбарт ур өгеөжөө өгч байна.
-Эдгээрээс нийгмийн аль чиглэлд илүүүр дүнгээ өгч байна?
- Дээрх төслүүдээс гадна эрүүл мэндийн салбарт хавдрын оношилгоо. эмчилгээний чиглэлд хэрэгжүүлж байгаа төслүүд олон мянган хүмүүст ач тусаа өгч байгааг дурьд-маар байна.
Рентген аппаратаас эхлээд Компьютер томограф гээд эмнэлгийн дурс оношлогооны бүхийл технологи цөмийн технологийн хөгжлийн ур дунд бий болсон. Мөн хавдраар өвчлөгсдийн гуравныхоёрнь туяа эмчилгээнд ордог гэсэн статистик байдаг.
-Хүн төрөлхтөний хөгжлийн цаашдын хурдасгуур болсон энэ салбарт манай улсын ирээдүйн боловсон хучин бэлтгэх тогтолцоо ямар байна?
-Бидний ирээдүйд хүрэхээр зорьж буй бодлого, төлөвлөгөө тодорхой байх юм бол хүний нөөцийн нарийвчилсан судалгаа боловсон хүчний асуудлыг ч түүндээ нийцуулж хөгжуулэх нь зүйн хэрэг.
Одоогоор манай улсад цөмийн технологи, ураны уул уурхайн чиглэлд мэргэжилтэн бэлтгэжбайгаа МУИС-ийн цөмийн судалгааны төв, ШУТИС-ийн геологи уул уурхайн сургуулиуд байна.
Цөмийн технологи өндөр хөгжсөн ОХУ, Япон, Солонгос зэрэг олон орнуудад мэргэжил дээшлүүлэх, дадлага олгох сургалтыг явуулж байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх олон улсын жишиг, стандартад нийцсэн үндэсний сургалтын тогтолцоог бэхжүүлэх тал дээр бид ажиллаж байна.
-Цөмийн технологийн хэрэг-лээ, ач холбогдолын талаарх иргэдийн ойлголт мэдлэг бага байдаг. Олон нийтэд зөв мэдээлэл өгөх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Манай улсын хувьд ч цөмийн технологийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэ юунаас харагдаж байна гэхээр сүүлийн гурван жилд цацрагтай ажиллагсдын тоо 3 дахин нэмэгдсэн.
Бид цөмийн технологийг хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэл өгөх, цөмийн технологи ашиглаж байгаа аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор "Амьдралд ойр-хон хэрэглээ" нээлттэй өдөрлөгийг ирэх сарын эхний долоо хоногт баг-таан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нээлттэй өдөрлөг Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын ариун цэврийн төв лаборатори, Ургамал, газар тариа-лангийн сургалт эрдэм шинжилгээ-ний төв болон "Арева" ХХК, "Оюу-толгой" ХК, "АПУ" ХК, групп зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцоно. Энэ өдөрлөгт хүн бүр оролцож цөмийн технологийн талаар бодит мэдээлэл авах боломжтой.