Мэндчилгээ: Сайд Л.Гантөмөр Шинжлэх ухааны академи 2012 онд
2012.11.29

Мэндчилгээ: Сайд Л.Гантөмөр Шинжлэх ухааны академи 2012 онд

Эрдэмтэт судлаач Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Манай орны эрчимтэй хөгжлийн хурдасгуур нь шинжлэх ухаан түүний хөдөлгөгч хүч нь эрдэм, эрдэм шинжилгээний байгууллага эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан та бүхэн билээ. Манай эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн эх орныхоо түүх, хэл соёл. амьтан ургамал. байгалийн нөөц баялгийг нээж илрүүлэн судалж түмний хүртээл болгон. орчин үеийн шинжлэх ухааны цөм болсон олон улсын нэртэй хурээлэн лаборатори, эрдэмтэдтэй байгаль нийгэм. хүмүүнлэгийн болон технологийн зэрэг олон салбар чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг явуулж дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсаар байгаа бахархан тэмдэглэж байна.

Манай шинэчлэлийн засгийн газар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг (Дээшлүүлэх, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, "Зөв Монгол" хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл боломжийг бүрдүүлэх, соён гэгээрүүлэхэд эрдэмтэддээ түшиглэхийг зорьж ажиллаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа инновацийн уйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг. нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд манай эрдэмтэд тэргүүлэн хичээл зүтгэлээ зориулан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Шинжлэх ухааны салбарын нийт ажилтан, эрдэмтэн судлаач Та бүхэнд эрүүл энх аз жаргал. эрдмийн бүтээл арвин байхыг хүсэн ерөөе

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр