Боловсролын салбар МҮОНР-тэй хамтарна
2012.11.07

Боловсролын салбар МҮОНР-тэй хамтарна

Хүн бүрийг бие даан суралцах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх, мөн "Зөв Монгол" хүнийг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь боловсролын салбарын чухал асуудал. Иймээс хүүхдийг авъяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх зорилготой "Авъяас". "Ном" хөтөлбөрийг БШУЯ-аас санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Иргэн бүрт чанартай боловсролыг насан туршид нь тасралтгүй эзэмших боломжийг олгох хүрээнд Албан бус боловсролын үндэсний төвийн нэр хаягийг нь өөрчлөв.

Насан туршийн боловсролын үндэсний төв болгон өөрчилж, бодлогын хэрэгжилтийг үндэсний төвшинд зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэ үеэр хуралд оролцогсдын ихэнх нь " Энэ ажилд олон нийтийн байгууллага, иргэний нийгмийг татан оролцуулах, шуурхай мэдээ мэдээллээр хангах, арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд мэдээлэл харилцааны байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна" гэдгийг онцолж байв.

Ард иргэдийн төлөө үйлчлэх нь хэвлэл мэдээлэл болон төрийн байгууллагын нэгдмэл гол зорилго байдаг.

Тиймээс энэ үйл ажиллагааг дэмжигчдийн нэг болох МҮОНРТ-тэй БШУЯ хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа. Талууд үндсэн хоёр зорилгоор гэрээ байгуулж байгаа юм байна. Үүнд, Монгол хүүхдийн оюун санаа, бие бялдар, сэтгэц нийгэмшихүйн хөгжлийг шинжлэх ухааны үндэстэйгээр олон нийтийн оролцоо дэмжлэгт тулгуурлан тасралтгүй, шуурхай олон талт хэлбэрээр хэрэгжүүлэх. Улс төр болон байгууллагын явцуу 3 ашгаас гадуур, ил тод, нээлттэй, харилцан итгэлцсэн байдалд xaмтран ажиллахаар болсон юм.

Насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх үйл явц нь төр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллаган хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжинэ.

Мөн албан бус боловсролын үйлчилгээг өргөжүүлэх өсвөр үе, насанд хүрэгчдийн боловсролыг тэдний хэрэгцээнд нийцсэн дэвшилтэт шинэ арга хэлбэрээр олгох явдал гэсэн байв. Тиймээс тун удахгүй Монголын үндэсний телевизээр хүүхэд, залуусын боловсрол мэдлэгт оюуны хөрөнгө оруулалт хийсэн олон нийтлэл, нэвтрүүлэг гарах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.