Пак Ерөнхийлөгчийн хэрсүү охин
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болохоор 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас эрх баригч Консерватив намаас нэр дэвшигч Пак Гён Хи.
2012.11.23

Пак Ерөнхийлөгчийн хэрсүү охин

2012 он гарсаар дэлхийн долоон улс шинэ төрийн тэргүүнээ сонгоод байгаа билээ. Он гарахаас өмнө дуулиан дагуулсан ОХУ-ын Ерөнхийл өгчийн сонгуулиас эхлээд Энэтхэг, Тайвань ээлж дараалан шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Хамгийн сүүлд дэлхийн хамгийн том эдийн засагтай улсууд болох Америк болон Хятад шинэ удирдагчдаа сонгож, тодрууллаа.

Тэгвэл ирэх сарын 19- нд Өмнөд Солонгост төрийн тэргүүний сонгууль болох юм. Тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа парламентын сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуультай нэг жилд давхцаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болохоор 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас эрх баригч Консерватив намаас нэр дэвшигч Пак Гён Хи бусдаасаа илт давуу рейтингтэй байна. Тэрээр хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгаар 46.3 хувийн дэмжлэгтэй тэргүүлж яваа юм.

Цорын ганц эмэгтэй нэр дэвшигч өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар намын сунгаандаа одоогийн төрийн тэргүүн Ли Мен Бакт ялагдаж байсан ч энэ жил 84 хувийн саналаар намаа төлөөлж нэр дэвшихээр болсон юм. Ингэснээр Өмнөд Солонгосын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа анхны эмэгтэй болж байгаа.

Хэрэв ялалт байгуулбал мөн л Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм.

Пак Гён Хиг 1960-1970-аад оны цэргийн дэглэмийн үед Өмнөд Солонгосыг удирдаж байсан Ерөнхийлөгч Пак Чон Хигийн ууган охин гэдгээр нь дэлхий нийт андахгүй. Эцгийг нь төр барьж байх үед ээж нь Хойд Солонгосын халдлагад өртөн амиа алдаж, Пак Гён Хи нэг хэсэг улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байсан учраас солонгосууд түүнийг сайн мэднэ. Харьцангуй хожуу буюу 2004 оноос улс төрд хөл тавьсан тэрээр одоо эрх баригч “Сейнару” намын даргаар ажиллаж байгаа юм.

Саяхан Пак Гён Хи засгийн эрхэнд байх хугацаандаа хүний эрхийг зөрчиж байсан гэгддэг эцгийнхээ өмнөөс бүх ард түмнээсээ уучлалт гуйсан бөгөөд хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол эцгээсээ өөр “ардчилсан” удирдагч байх болно гэдгээ хэлсэн. Түүний эцгийг нэг талаар

1960-1970-аад оны цэргийн дэглэмийн үед Өмнөд Солонгосыг удирдаж байсан Ерөнхийлөгч Пак Чоний гэр бүл. Дунд нь зогсож буй нь түүний ууган охин одоо нэр дэвшиж буй Пак Гён Хи юм.

харгис хатуу, хүний эрхийг дээдэлдэггүй нэгэн байсан хэмээн хурцаар шүүмжилдэг ч Пак Чон Хи тухайн үед уналтад ороод байсан Өмнөд Солонгосын эдийн засгийг хөл дээр нь босгосон гэдэгтэй хэн ч маргадаггүй.

Тариачдын орныг хүлээн авсан Пак Чон Хи Хойд Солонгосоос эдийн засгийн хөгжлөөрөө хол тасарсан, аж үйлдвэр өндөр хөгжсөн гүрнийг хойч үедээ хүлээлгэн өгсөн юм. Тэрээр АНУ, Японтой хамтран ажиллахаар болсонд ард иргэд нь дургүйцэн хүлээн авч эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж улмаар 1979 онд буудуулан амь насаа алдсан. Тухайн үед түүнийг эх орноосоо урвсан гэх мэт хамаг л муу муухайгаар дуудаж байсан ч хожим нь улсын “баатар” хэмээн дурсах болсон юм. Хэдийгээр Өмнөд Солонгосын эдийн засаг огцом өсч, хөгжингүй улс болтлоо дэвжсэн нь түүнтэй салшгүй холбоотой ч түүний удирдан жолоодох арга барилын талаар “харгис удирдагч” байсан хэмээн дурсдаг юм.

Харин энэ тал дээр эцгээсээ эрс өөр, ардчилсан удирдагч удирдагч байхаа амласан Пак Гён Хи мөрийн хөтөлбөртөө жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоог нэмэгдүү- лэх тал дээр ихээхэн анхаарахаа дурджээ. Дашрамд сонирхуулахад, түүний кампанит ажлын баг нь эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа бөгөөд үүгээрээ тэрээр улс оронд нь бараг мартагдаад байсан эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээр чармайж байгаа юм.