Найман банк дүрмийн сангаа 16 тэрбумд хүргээд байна
Монголбанкнаас “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг байхаар жилийн өмнө тогтоосон.
2012.11.19

Найман банк дүрмийн сангаа 16 тэрбумд хүргээд байна

Дүрмийн санг 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр заасан хэмжээнд хүргэх даалгаврыг арилжааны банкуудын захирал, ТУЗ-ийн гишүүд, хувь эзэмшигчдэд өгсөн юм. Одоогийн байдлаар банкууд “Банкуудын дүрмийн сан найман тэрбум төгрөг байна” гэсэн журмыг мөрдөж байна.

2011 оны долдугаар сарын 25-ны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны дөрвийнх нь дүрмийн сан 16 тэрбум төгрөгөөс их байна. Харин үлдсэн арав нь 2013 оны тавдугаар сар хүртэл дүрмийн сангаа 16 тэрбум төгрөгт хүргэхээр ажиллаж байгаа юм. Энэ талаар Монголбанкны ОНХХ-ийн захирал С.Жавзандуламтай ярилцлаа.

-Банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх тушаал гараад жил гаруй хугацаа өнг өрл өө. Хэрэгжилт нь хэр байна вэ?

-2011 оны долдугаар сарын 8-нд Монголбанкны Ерөнхийл өгчийн 404 тоот тушаалаар “Арилжааны банкуудын дүрмийн сан буюу банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг байх” тухай тогтоосон. Дээрх шийдвэр нь 2013 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Харин 2011 оны долдугаар сарын 8-наас 2013 оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд банкуудад хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа юм.

-Одоогийн байдлаар хэчнээн банк дээрх шаардлагыг хангаад байна?

-Нийт 14 банкнаас найм нь дээрх шаардлагын дагуу дүрмийн сангаа 16 тэрбумд хүргээд байна. Гэхдээ ирэх оны тавдугаар сарын 1-н хүртэл хугацаа байгаа учраас үлдсэн зургаан банк дүрмийн сангаа 16 тэрбумд хүргэж, дагаж мөрдөх боломж бий.

-“Банкны тухай хууль” батлагдсанаас хойш дүрмийн сангийн хэмжээг хэчнээн удаа өөрчилсэн бэ?

-Анх 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар банкны хоёр шатлалт систем үүсч хөгжсөн.

Дээрх хуулиар банкны дүрмийн сангийн хэмжээг 50 сая төгрөг байхаар тогтоосон.

1995 онд “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, дүрмийн сангийн доод хэмжээг 400 сая төгрөг болгож нэмсэн. 1999 онд Монголбанкны ерөнхийлөгч дүрмийн санг тогтоож байхаар өөрчлөн найруулж, тухайн ондоо хоёр тэрбум төгрөг байхаар тогтоосон. Энэ тоо 2001 онд дөрвөн тэрбум, 2006 онд найман тэрбум болж тус тус өөрчлөгдсөн. Үүнээс хойш таван жилийн хугацаанд дүрмийн сангийн хэмжээ хөдлөөгүй юм. Ингээд 2011 оны долдугаар сарын 8-наас өөрчлөгдсөн нь энэ.

-Дүрмийн санг нэмэгдүүлснээр ямар үр дүн гарах вэ?

-Дүрмийн сан хэдий чинээ их байна банкны эрсдэл даах чадвар төдий чинээ их байна гэсэн үг. Мөн энэ нь хариуцлагатай байх нэг том үзүүлэлт бөгөөд банкууд илүү өргөн цар хүрээнд ажиллах хэрэгтэй болж байгаа юм.

Харин “Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогын хүрээнд системийн ач холбогдол бүхий банкуудын зохистой харьцааны шаардлагыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид дээрх шаардлагын хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Энэ нь банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой” гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар онцолж байсан юм.